•62•

9.7K 419 15
                                    

Өдөр хоногийг бид үнэхээр завгүй өнгөрүүлж байгаа. Хичээл амарсны дараа хуримаа хийхээр болсон ба Сэүн хичээлийнхээ хажуугаар хуримандаа бэлдэж бүх зүйлд анхаарлаа дээд цэгтээ хүргэж хурим болох газрын таазны өндрийг хүртэл голж шилж төгс байлгах гэж үзэж байгаа.

Хэтэрхий их хичээлийн хажуугаар түүнийг ядраахгүйн тулд би ч бас чадлаараа түүндээ туслаж хэтэрхий их анхаарал хандуулах хэрэггүй гэж хэлсэн ч ганц олдох хуримаа дурсамж дүүрэн хийх юм байх.

Хоёр талын аав ээж минь ч бас туслаж одоо хурим минь болоход арван дөрөвхөн хоног үлдсэн байна. Хуримын даашинз, хослол хоёрын хувьд Сэүнд таалагдах хослол байгаагүй тул хийлгэхээр болж хуримынхаа зурганд зүгээр түр өмсөх өөр нэгэн хар хослол аваад надад өөр бодсон зүйл байсан тул зүгээр л нүдэнд туссан даашинзаа сонгон өмсөн Сэүнд харуулвал тэрээр намайг үнэхээр биширсэн харцаар харж байв.

Сэүн "Чи минь ямар үзэсгэлэнтэй харагдаж байгаагаа мэдэж байна уу? хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болох нь" гэхэд би ичингүйрч байлаа.

Хуримынхаа өдөр би өөр даашинз өмсөхөөр аль хэдийнээ хийлгээд эхлэчихсэн, нэг мөсөн гайхалтай даашинз өмсөж хуримынхаа өдөр түүнийгээ алмайруулмаар байна. Тэр даашинз нилээн өндөр үнээр бүтэж байгаа болохоор би энд үнэтэй даашинз авахыг хүссэнгүй. Хуримын зурган дээрээ л өмсөх зорилготой.

Хамаг санхүү 2 талын аав ээжээс гарч буй болохоор хэдий тэдний мөнгө дуусахгүй ч бид хий дэмий цацаж болохгүй шүүдээ. Дээрээс нь Сэүний аав,ээж бидэнд байр авч өгсөн үүнийхээ дараа бид очиж цаашид цугтаа амьдрах байрынхаа тохижилт зэргийг ажилчидтай ярьж тохирно.

Бараг эдлэн харш авч өгөх гэж байхад Сэүн болиулж өөрөө ажилд ороод амьдрах гэрээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бий болгоно гээд бид ярилцаад зүгээр л жирийн орон сууцанд 3 өрөө байр л авхуулсан.

Бас бид энэ хуримын зардал, байрныхаа мөнгийг дараа нь заавал аав ээж нартаа буцааж төлөх болно. Бүх юм минь бэлэн болчихвол бид хамтдаа хичээж хөдөлмөрлөх мөнгөний үнэ цэнэ, өөрсдийн хүчээр бага багаар дээшлэх тэр амтыг мэдрэхгүй шүүдээ. Одоохондоо бид хоёул сурдаг бас ажилгүй болохоор бага зэргийн тусламж авч байнаа л гэсэн үг.

Тэндээс гаран нэг газар орон хоол идчихээд байрлуугаа явцгаав. Доторх засал чимэглэл ханын цаас гээд бүгдийг өөрсдийн хүссэнээрээ хийж буй болохоор их л сайхан мэдрэглэх юм.

[Completed] The taste of life Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon