•27•

9.4K 531 10
                                    

Өрөөний хаалга онгойход орон дээр Сэүн доош харан толгойгоо хаалганы зүг харуулан унтаж цаана нь нэг охин түүнийг тэврээд нүүрээ шигтгэчихсэн хоёулаа цээж нүцгэн унтаж байв.

Нулимс нүдийг минь бүрхэн авж харагдах орчинг минь зааглахад хацар даган гомдлын нулимс минь задгай урсаж эхлэсэн юм. Яагаад, бүх зүйл сайхан байсан. Буруу ойлголт гэж хармаар байгаа ч би өөрийн нүдээрээ харж байгаа тул бодит байдалтай эвлэрхээс өөр арга байсангүй. Сэүнийг ийм үйлдэл гаргасанд үнэндээ гайхан яагаад ингэснийг нь бодоод ч олохгүй нь. Би мэддэг шүүдээ, бас мэдэрдэг түүнийг надад ямар их хайртайг тэгээд яагаад ингэж байгаа юм бэ?

Хэсэг тэгж зогссоны эцэст энэ охинд нь лав өөрийнхөө мууг харуулахгүй гэсэндээ нулимсаа арччихаад хаалгыг нь чангаар хананд саван гүйцэт онгойлгов. Чанга чимээнд тэд хөдөлгөөнд орон Сэүн нүдээ нээв. Нээсэн даруйдаа намайг хараад нөгөө л нэг инээд нөгөө л нэг харц. Би юу ч ойлгохгүй нь.

Сэүн "Хэзээ ирсэн юм хайраа, цаг хэд болж байна " гэж хэлээд намайг өөдөөс нь хариу үйлдэл хэлэлгүй ширтэж байсанд өөдөөс хэсэг харж байгаад "Хайраа, чи уйлчихсан юм уу яасан бэ ямар нэг юм болсон юмуу" гэж хэлэн босох гэж байхдаа сая л нэг түүнийг тэвэрсэн байсан охиныхоо гарыг анзаарав бололтой нүд нь томрон өндийж эргэж харав.

Сэүн "Х-Хайраа энэ чиний бодож байгаа шиг бишшүү, новш гэж чи энд ямар новшоо хийж байгаа юм гэсээр" нөгөө охиныхоо гараас зууран угз татан босгосонд тэр нь Минжү байж таарав. Бас болоогүй нүцгэн. Энэ миний амьдралаас яагаад зайлаад өгч болохгүй байгаа юм бэ.

Сэүн "Хараал ид Кан Минжү энд ямар новшоо хийж байгаа юм" гэсээр хашгарахад Минжү " Яагаад байгаа юмбэ убба"

Сэүн над руу нэг харан "Хайраа энд юу ч болоогүйшүү чи буруу ойлгоод байна би тайлбарлана за юу" гэсээр орноосоо босох үед ядаж нэг айдас минь алга болсон юм. Ядаж л дотоожтойгоо байна. Сандал дээрх өмд, цамцаа өмсчихөөд газар байсан Минжүгийнх бололтой даашинзыг газраас аван хүчтэй гэгч нь нүүрлүү нь шидэв.

Сэүн "Минжү би чамд ганц боломж олгоё. Яагаад энд унтаж байгаа юм. Би эрүүл байсан болохоор бидний дунд юу ч болоогүйг мэдэж байна худлаа ярих гээд үзээрэй тэр үед би чамайг яаж ч магадгүйшүү харин одоо ярьж эхэл"

Минжү нилээн айсан гэмээр салганасан хоолойтоогоор "У-убба у-уучлаарай би зүгээр ганцаараа буйдан дээр унтахаас айгаад байсан юм"

[Completed] The taste of life Where stories live. Discover now