Ээж "Сая гадаа Сэүн байсан биздээ орж ирэхгүй явчихаж байгаа юмуу"
Ах "Ааш муутай охин чинь аашлаад хүргэнийг минь хөөгөөд явуулчихаж"
Би "Тэгсээн, хөөгөөд явуулчихсан"
Ээж "Хэнийгээ дуурайгаад ийм ааштай болчихдог юм?"
Би "Хүүхэд аав, ээжийнхээ генийг 87,5% авж төрдөг гэдгийг мэдэх үү?"
Ээж "Чи тэгвэл аавыгаа л дуурайчихсан юм байна" гэсээр инээхэд ах зэвүүн инээсээр "Чамайг хүрдэн дээрээс олсон гэж хэлээгүй бил үү? Хаха"
Би "Амаа тат, та ийм эрт юу хийж байгаа юм ажилдаа яваач"
Ах "Амралтаа авчихсан одоо өдөр болгон чамтай хэрүүл хийнэ"
Би "Мина эгчийнхрүү яваарай эсвэл битгий ууртай байхад ааш хөдөлгөөд бай"
Ах "Битгий ааш муутайгаараа бахархаад бай ганц сарын тэмдгийн пян даачиж чадахгүй бөөн юм болох юм"
Ээж "Битгий тэнэгтээд бай чи ганц хуруугаа зүсчихээд маяглаж өгдөг юм байж харин ч миний охин тэвчээртэй шүү"
Би "Зүгээр нэг доошоогоо цус урсгадаг гэж бодоогүй биздээ арай! амаа тат гэж хэлсэншүү"
Ах "Ойлголоодоо орой явж Сэнаг цэцэрлэгээс нь аваарай орой Аав, ээж 2 болзоотой би бас болзоотой"
Би "Болзоондоо Сэнаг аваад яваарай би унтлаа"
Ээж "Дүүгээ унтуулаад чи аваад яваарай"
Ах "Намайг бас эмэгтэй болгоод төрүүлчихгүй тэгсэн бол би одоо энэн шиг ямбалаад байж байхгүй юу"
Ээж "Харах юмсан бүүр орноосоо ч өндийхгүй байлгүй чи" хэмээн ээж бид хоёр гараа цохилцон түүнийг шоолж байв.
Унтаж байгаад сэрэхэд гэр чимээгүй цаг харахад 11 өнгөрч байлаа. Эд нар одоо бөөн бөөндөө болзоцгоогоод муухай юм. Би ч гэсэн болзмоор л байна шд.
Утсаа харахад Сэүнаас "Бие нь яаж байна хэрэг болвол хэлээрэй" гэсэн зурвас ирсэн байв.
Хийх юмгүй усанд орж гарч ирэхэд манай хэд бас л ирээгүй байсанд доош буун өлсөөд байсан тул идэх юм хайсан ч хоол болчихоор махан юм байсангүй. Амттай юм идээд унтах гэсэн ч өөрийгөө ховдог гахай гэдгээ мэдрэн хий дэмий л Сэүний зурвасийг харан гал тогооны ширээ дэрлэн сууна. Мэдсэн юм шиг л утсанд цочтол "Өлсөж байна уу" гэх зурвас ирсэн ч бардам зандаа хөтлөгдөн "Үгүй намайг байнга идэх юм боддог гэж бодооюу" гэж явуулахад "Аххх манай тоорой өлсөөд уурлачихжээ хаалгаа тайл" гэсэн байсанд гайхан харж суухад гэнэт хаалганы хонх дуугарав. Хаалгаа онгойлговол тэр гартаа тортой юм барьсаар орж ирэхэд "Хэн чамайг ор гэсэн юм"

YOU ARE READING
[Completed] The taste of life
Romance~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~