• Сэүн •
Сэилийг Инбёлтой үлдээчихээд хоолны танхим оров. Өөр сургуулийнхан ирсэн гээд улам л чимээ шуугиан. Сэил болон өөртөө хоолоо авчихаад сууж байтал утсанд зурвас ирэн харвал "Сайн уу хонгор минь. Наашаа хар" гэчихсэн Минжүгийн зурвас.
Гайхан эргэн тойрноо харвал хэдэн ширээний цаана Минжү сууж байв. Очиж очиж эдний сургууль байхдаа яахавдээ гэж бодсоор хариу ч бичилгүй Сэилийг унтаж байхад нь авсан зургийг харан сууж байтал хажуу ширээний залуус "ийм сайхан амьтныг яагаад хараагүйн болоо" ч гэх шиг шүгэлдэж орилолдоцгоож эхлэхэд нь утаснаасаа салан дээш хартал Сэил, Инбёл ирж байв. Энэ залуусын нүдийг ээ яах гэж женсэн өмд өмсүүлвээ гэж бодсоор Сэил руу харан инээчихээд өгзөгрүү нь харж байсан новшнууд руу нэг муухай харц шидэлсээр хажуудаа суулгалаа.
Хоолны турш л нэг муу новш тэрэн рүү минь харц унагааж байхыг мөн манай хэдийн яриа ч холилдон уур хүрэн сууж байтал утас дугаран дахин нэг зурвас ирэв.
Минжү "Зүгээр л ярилцах юм байна тавхан минут"
Тоолгүй үргэлжлүүлэн идэж бүгд дуусах үед Минжү залгав. Амандаа нэг хараачихаад нөгөө хэдэд утсаар ярихаа хэлчихээд танхимаас гаран цаана зогсож байсан Минжүгийн зүг залхсан янзтай очоод
Сэүн "Яах гээд байгаа юм"
Минжү "Намайг санасан уу"
Сэүн "Больж үз. Би найз охинтой хүн бие биенээ танихгүй юм шиг л байцгаая. Мөнгө чинь дуусчихсан уу. Хөгшин ах нартаа хаягдчихаа юу"
Миний хэлсэн үгэнд Минжү нулимс нь цийлэгнэн "Хэдий чамайг намайг үзэн ядаж байгаа гэдгийг мэдэх ч наадах чинь арай хатуу байна. Чи намайг хүссэндээ тэгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй чи надад тайлбарлах боломж ч үлдээлгүй яваад өгсөн. Би аавыгаа тэгээд харж байгаад үхүүлэх байсан юм уу. Аав их өрөнд ороод мөнгө хүүлэгчид эрхтнүүдийг нь зарна гээд байхад би өөр яах байсан юм. Ганц жил дотно харилцаанд байвал бүх зүйл хэвэндээ орно гэсэн би өөр яах байсан юм"
Би "Надаас асуухгүй яасан юм. Надад хэлэхгүй яасан юм"
Минжү "Чамд хэллээ гээд юу өөрчлөгдөх юм"
Би "Биеэ үнэлэж байснаас найз залуудаа хэлээд тэр хараал идсэн мөнгөө өгж болох байсан юм" гэж хэлж дуусвуу гүйюу түүний гар хацар дээр буув.
Би "Одоо угаасаа өнгөрсөн асуудал. Саяны хэлсэн үгэнд уучлаарай найз охин хүлээгээд байгаа явахгүй бол болохгүй нь одоо чамд уурлахгүй болохоор зүгээр мөр мөрөөрөө амьдарцгаая"
ESTÁS LEYENDO
[Completed] The taste of life
Romance~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~
![[Completed] The taste of life](https://img.wattpad.com/cover/152885929-64-k225450.jpg)