•36•

10.7K 393 11
                                    

Өрөөндөө хий дэмий сэлгүүцэн суух залуу. Удалгүй менежер бүсгүй орж ирэн бөхийсөн болчихоод "Чуэ захирал ирж байгаа та ажлын байран дээрээ очно уу"

"Яагаад ийм ойрхон ирээд байгаа юм"

"Таны ажлыг шалгаж байгаа байх тэгээд ч шийтгэлийн чинь хугацаа дуусаагүй байгаа одоо харин ажлын хэсэгрүүгээ яв" гэж хэлчихээд гарав.

"Ааш муутай хүүхэн" гэж үглэсээр ажилчдын хэсэгрүү хөлөө зөөж ядан очвол утас дугарч байлаа. Надаас өөр авах хүн байгаагүйд очиж авбал "Өрөөний үйлчилгээ гээд ууж идэх юм захичихаад, хаалганд түлхүүрээ үлдээчихье оруулаад тавьчихаарай" гэж хэлэв. Царайг нь хараагүй ч энэ хоолой надад их таалагдсан. Яагаад ч юм өөрөө очиж үзмээр санагдан ажилчдын гадуур хүрмийг нь өмссөн болчихоод тэр өрөөрүү явав. Дотогш орвол хүн байсангүйд жоохон гутарсан ч угаалгын өрөөнөөс шүршүүрийн дуу гарах шиг.

Хаалганд бага зэрэг зай гарган харахдаа би гацаж орхилоо. Анх удаа эмэгтэй хүний нүцгэн бие харж байгаа аятай л дотор халуу шатан харцаа ч салгаж чадахгүй ширтэн хаалгыг нь онгойлгон ороод налж зогсов. Хойно хаалгаа хаахдаа чимээтэй хаасанд тэр эргэж харахад би өөрөө мэдэлгүй түүнийг хэн нэгнээс харамлан хөмсгөө зангидсан юм.

Хүзүү, цээж, гэдэс, гуя гээд юу ч үлдээлгүй шимсэн мөр.

Өмнө нь ингэж орж ирэхэд нэг бол үйлчлүүлэгчид орилж хашгачиж юм авч шидээд менежер дуудаад намайг хал гаж донтон энээ тэрээ гээд бөөн юм болно. Би угаасаа хэргээр энд байхгүйн тулд эсэргүүцлээ ингэж хэрэг тарьж илэрхийлдэг ч  Нам менежер гэж хатуу сэтгэлтэй ажлын бух шиг хүүхэн аавд ер хэлэхгүй. Нэг бол энэ хүүхнүүд нь өөрөө хүрч ирээд өдөөд унана тэр үед нь би ч хүслээ хангачихдаг байсан ч энэ удаа аль аль нь болсонгүй. Өгзгөө чирээд зайлах 10 секунд өгсөн шүү бүүр. Ингэж уулзах ёсгүй юм шиг санагдан яагаад ч юм арай өөрөөр уулзсан бол танилцаж болох байсан болов уу гэж бодогдох шиг. Түүнийг бодон инээмсэглэсээр доор хүлээн авах дээр ирвэл хэдэн охид залуус ажилтнаас юм асуугаад шалаад байх шиг. Яриаг нь тогтон сонсвол найз охиноо хайж буй залуу болж таарлаа. Зураг ч үзүүлээд удалгүй ажилтан ч хэлж өгөхийн даваан дээр би хөмсөг зангидсаар "Ажлаа ингэж хийдэг юм уу? Үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг хамаагүй хүнд өгч болдоггүй юмсан"

Би дөнгөж саяхны шинэхэн учирлынхаа эзнийг түүний үзүүлж буй зурагнаас олж харсан учир ийм зан гаргаж буй байх.

[Completed] The taste of life Where stories live. Discover now