•17•

10K 483 6
                                    

Амралтын газрын спорт заал нь саяхан ашиглалтанд орсон гэсэн тул хүүхдүүд сонирхлоороо өөрсдөө өмсгөлөө авч ирсэн байв. Надад өмсгөл байхгүйн дээр найз охины эрх зан хөдөлсөн тул Сэүний өмсгөлийг сольж өмсөхөөр болсон юм.

Том хэмжээний тэмцээн биш тул хүүхдүүд олон баг гаргасан байв. Бараг л анги болгоноос нэг, зарим баг нь анги ангиас холилдсон баг гээд манай сургуулиас лав нилээд олон баг харагдана.  Хүний, манай сургууль гэж ялгалгүй өөр хоорондоо ч тоглох тоглолтуудыг зоосон байх нь тэр.

Манай сургуулийн шигшээгийн өмсгөл хар өнгөтэй. Үжинд илүү өмсгөлийн шорт байсан тул тэрийг нь авчихаад заалны хувцас солих өрөөнд охидтой төлөвлөгөө энэ тэр ярьсаар шортыг нь өмсчихөөд дээгүүрээ цагаан футболк өмсөв. Бүгд хувцсаа сольж дуусаад инээлдээд сууж байтал хаалга тогшсоор Сэүн орж ирээд "Наад охиныг чинь түр зээлж болох уу" гэсээр гартаа барьсан зүйлээ өргөхөд охидууд атаархсан дуу авиа гаргасаар өрөөнөөс гарч Сэүн зөрөн орж ирлээ.

Сэүн "Би таая, чи шууд ингэж тоглох гэж байсан тийм биз?"

Би хамраа зангидсаар "Өвдөхгүй байгаа болохоор л мартчихсан хэрэг" би хэлсээр футболкоо тайлан эргэж харан суухад тэр тос түрхэж бинтээр битүү ороон тасралтгүй надад болгоомжтой байх талаар анааруулга өгсөөр нэг юм дуусав.

Тоглолтууд ч эхлэн эхнээс нь үзэн суухад нөгөө сургуулийн багт Минжү орчихсон ч явж байх шиг. Тийм сайн биш ч баг нь сайн болохоор 3 онооны зөрүүтэй манай сургуулийн баг хожигдлоо. Өөрөө хожсон юм шиг л баярлаж байгааг нь ээ. Минжүгийн зүг харж толгойгоо нэг сэгсэрчихээд сууж байтал Сэүний баг тоглохоор болж тэр цаад булангаас надруу ирж нэг үнсүүлчихээд тоглолтондоо оров.

Магадгүй түүнд дурлах нэг шалтгаан сагс тоглож буй түүний төрх байх. Энэ охидуудын нүдийг нь ээ. Энэ чинь миний залуу юмсан ямар их орилдог юм бэ бүүр чих өвдчихлөө. Сэүний багийн хожлоор тоглолт дуусан хувцас солих өрөө орж өмсгөлийг нь авч өмсөв. Хэд хэдэн баг тоглоод манай багийн ээлж болж ойрд тоглоогүй ганц, хоёр минут халаалт хийсээр тоглолт эхлэсэн юм.

Сэилийн багийн хожлоор тоглолт дууссан ч энэ хугацаанд Сэүн түүний охин руу нүд салгалгүй ширтэх зүс харсан залууг барьж идэх шахам харан зогсон. Ганц тэр залуу бус өөр олон залуус Сэилийн бөмбөг амжилттай орох, бөмбөг булаах бүрт уулга алдаж буй нь тавгүйтүүлмээр байсан ч тэр дотроо найз охиноороо бахархан сууна.

[Completed] The taste of life Where stories live. Discover now