•19•

10.7K 479 3
                                        

Яг энэ үед хаалга ч тогшилгүйгээр Сура орж ирээд намайг хараад таг гацчихав. Сэүн хурдхан шиг цамцаар халхалсан ч оройтжээ.

Сура "Бурхан минь Сэил чи цээжиндээ буудуулчихааюу. Эсвэл Сэүн та хоёр зодолдсон юм уу? Сэүн хүзүүндээ чи цээжнээсээ цус алдатлаа? Эсвэл цуг зомбинд хазуулсан юмуу!" тэр хөмсгөө атиралдуулан хариултаа хүлээн зогсов.

Сэүн ч инээдээ арай гэж тэвчин "Би гарч байх уу?"

Сура "Тэгэхээр хоёр сэрэл нь хөдөлсөн зомбинууд минь багш болон өөр хүүхдүүдэд харагдчихгүйхэн шиг наад юмнуудаа нуугаад харьцгаагаарайдаа" түүнийг инээдээ барин хэлсээр гарч явахад бид хоёр өөрсдийгөө шоолон инээлдлээ.

Сүүлийн шөнө гээд бид унталгүй шөнөжин хөзөр тоглож, элдэв зүйлс хийсээр өглөөний 6 цаг хүргэв. Өрөөнүүддээ орж усанд орж ачаа саваа бэлдэж байтал хүүхдүүд сэрцгээж байх шиг. Бид өглөөний цайгаа байшиндаа уухыг илүүд үзэцгээн өдрийн нэг цаг болоход бүгд л байшин саваасаа ачаагаа чирсээр гарч ирцгээн хуваариласан автобуснууд руугаа алхацгаав.

Би явж байснаа зогсоод эргэн тойрноо нэг тогтон харлаа.

Сэүн "Юмаа үлдээчихэж үү хайраа?"

Би "Үгүй ээ, зүгээр ингээд явах гэсэн сэтгэл хоргодоод. Гуравхан хоносон ч гэсэн энд миний бүх сайхан дурсамж үлдчихсэн юм шиг байна"

Сэүн хойноос минь тэврэн эрүүгээ мөрөн дээр минь тавиад "Тийм шүү, гуравхан хоногт ямар их юм болвоо. Гэхдээ л би энэ газрыг үргэлж дурсаж явнаа. Чи бид хоёрыг илүү дотно болгож, илүү аз жаргалтай болгосон болохоор" гэсээр хацар дээр минь зөөлөн үнсэв.

Сура "Та 2 ямар ядаргаатай юм бэ! юм л бол хэлхэлдээд зогсчих юм хурдал л даа" тэр автобусны цонхоор орилход бид хоёр гүнзгий амьсгаа авчихаад автобусандаа суув. Шөнө унтаагүй болохоор замын турш бүгд л унтацгаан нэг л иэдэхэд нэрийг минь Сэүн дуудаж хүүхдүүдийх шуугианаар эргэн тойрноо цонхоор харвал сургууль дээр ирсэн байлаа. Босмооргүй санагдан буцан биеэ хумин Сэүний цээжинд наалдвал тэрээр хөнгөн инээгээд үсийг минь илсээр "Хоёулаа энд ингээд дахиад хоночих уу?"

Би ярьхаас залхууран толгой дохив.

Хэри, Сура, Нами гурав Сэилийг сэрээх гэж суудал дээр нь очсон ч Сэүн амныхаа урд долоовор хуруугаа авчран амны хайрцгаараа жоохон байж байгаад араас чинь гарлаа гэж шивнэн хэлсэнд тэр гурав ч толгой дохин гарч одов. Хориод минут Сэилийг унтуулчихаад хамар нүдэн дээр нь ээлжилж үнссээр байгаад нэг юм нойрны гүнжээ Сэүн сэрээж чадлаа. Сэил хариуд нь улам л түүнд шурган учир нь олдохгүй авиа гарган хошуугаа унжуулж Сэүнд энэ нь түүнийг сэрээхээс ч хайран санагдана.

[Completed] The taste of life Donde viven las historias. Descúbrelo ahora