•5•

11.3K 584 0
                                    

Яагаад ч юм сэрүүлгэнээсээ түрүүлээд сэрчихэв. Хэзээ ингэж хичээлийн эхний өдөр догдолдог болчихсон юм бэ?

Хоёр мөрөн дээр минь сайн муу хоёр чөтгөр суучихаад нэг нь "Учир нь чи Сэүнтэй уулзана гээд догдлоод сэрчихлээ" гэж байгаа бол нөгөөдөх нь "Зүгээр л сүүлийн жил болохоор" гэж гэж байлаа.

Усанд орчихоод гарж иртэл утас дугарч харвал Сэүн залгаж байв.

Би "Байна"

Сэүн "Хөөх Сэил нойрмог биш байх чинь"

Би "Эрт сэрчихсэн юмаа"

Сэүн "Яагаад надаас болоод уу" утасны цаанаас инээд нь сонсогдож би түүнийг мушийж байгааг мэдэж байлаа

Би "Больж үз эхний өдөр хоцрохыг хүсээгүй болохоор ээжийг эрт сэрээ гээд хэлчихсэн юм ойлгов уу"

Сэүн "Ойлголоодоо тэгээд юу хийж байна сайхан амарсан уу"

Би "Цайгаа уух гээд байж байна"

Сэүн "Би танайхруу явж байгаа болохоор бэлэн болчихоод гараад ирээрэй"

Би "Яах гэж байгаа юм"

Сэүн "Хэрвээ чи мартаагүй бол бид нэг сургуульд сурдаг цуг явъя хуучин шигээ"

Би "Би удаж магадгүй шүү чи яарч байвал түрүүлээд явж болно"

Сэүн "Хүлээж байх болохоор бэлэн болчихоод гараад ирээ"

Би "За яахав тэгвэл таслалаа"

Сэүн "Эсвэл би----"

Сэүнийг дахиж үг хэлэхээс нь өмнө таслав. Ээж босоогүй байсан тул би доош буун гэрийнхэнд өглөөний цай бэлдэж ээжийг өөрөө ажилдаа бэлд би цайгаа бэлдэнэ гэж хэлэээд байж байтал гэрийнхэн ч бууж ирэн ширээндээ суух гэж байтал хонх дугарч ээж босон тайлааад нэг хүнтэй их л дотно яриад байв. Тэр хүн гал тогоонд орж ирлээ. Новш гэж энэ залуу чинь юугаа хийгээд байгаа юм бэ? Тиймээ Сэүн манайд ирчихэж.

Аав "Өөө Сэүн"

Сэүн "Сайн байна уу ахаа сайн сууж байсан уу"

Аав инээсээр "ТИймээ орйд уулзаагүй юм байна өчигдөр орой ирээ биздээ гэрээр орж ирээд гарахгүй яасан юм"

Сэүн надруу нэг харчихаад "Би жоохон яаруу ажилтай явж байсан юмаа"

Би "Чи энд юу хийж байгаа юм"

Ээж "Сэил наад муухай аашаа миний хажууд лав гаргахгүй шүү"

Ах зальжин царай гарган "Ааш муутыг яагаад ингэж хүнээр дуудуулахгүй эрт босоод өглөөний цай хүртэл бэлдээд байсны учрыг одоо л ойлголоо"

[Completed] The taste of life Where stories live. Discover now