6

1.3K 83 14
                                    

Чи өөр гишүүнийг царайлаг байна гэж хэлэх үед

Тэил

Чи: Өүввв, энэ зурган дээр Жонү ёстой царайлаг харагдаж байна.

Тэил: Бүгд л царайлаг шүү дээ.

Чи: Харин чи бүх зурган дээр meme хийчихмээр гарчихсан байдаг.

Тэил: Яасан гэнэ ээ?

Чи: Чи тэр позуудаа нэг харсан ч болоосой.

Жонни

Чи: Вуахх, Юта хамгийн царайлаг нь юм байна.

Жонни: Би яах юм?

Чи: Чи байж л байхгүй юу.

Жонни: Бишээ, би царайлаг биш байна уу? Би ер нь чиний найз залуу юм байгаа биз дээ?

Чи: Миний найз залуу байх, чиний царай хоёр ямар хамаатай юм? Тэр Ютагийн том нүдийг хараач, тэнгэр минь.

Жонни ярвайн: Чамаас том нүдтэй юм байна. Одоо атаарх!

Тэюун

Чи: Хөөх, Жэхён үнэхээр царайлаг юм аа.

Тэюун: Тийм байгаа биз дээ? Жэхён чинь шилдэг визуалуудын нэг. Ёстой царайлаг.

Чи: Чи ч бас царайлаг шүү дээ. Жэхён царайлаг ч гэсэн чамайг лав гүйцэхгүй. Миний найз залуу хамгийн шилдэг нь.

Тэюун: Үгүй ээ. Бусад гишүүд маань бүгд үнэхээр янзтай харагддаг. Гэхдээ би чамд хэн нт илүү гайхалтай харагддаг гэдгийг хэлэх үү?

Чи түүн рүү харан, сонирхон: За?

Тэюун хөөрхөн инээгээд: Чи! Чи хамгийн хөөрхөн нь.

Юта

Чи: Тэил ах үнэхээр сэтгэл татам харагдаж байна.

Юта дургүйлхэн: Юу нь?

Чи: Юу байхав дээ. Энэ зургийг хар л даа. Ёстой зэвүүн харагдаж байгаа биз дээ.

Юта утсыг чинь шүүрч аван: Тэгвэл би?

Чи буруу харан амандаа үглэн: Хүний утас булааж авчихаад юу вэ?

Юта: Юу гээд байгаа юм бэ?

Чи: Байдгаараа л харагдаж байна.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now