SuperM "We Do" MV-д reaction хийхдээ
Тэил
Тэил: Би бүр суудал дээрээ зүгээр сууж чадахгүй нь ээ. Бүжиглэмээр санагдаад байна.
Чи: Би ч гэсэн бүжиглэмээр л байна л даа. Дахилт нь үнэхээр гоё юм аа. Гэхдээ байна шдээ?
Тэил: Юу?
Чи: Хэрвээ чи энэ банканд босоод бүжиглэх юм бол би чамайг яг энэ 5 давхраас аваад шидчихнэ шүү.
Жонни
Жонни: Эцсийн эцэст Маркийн төгс консепт энэ л байж.
Чи: Яаж байна?
Жонни: Тэр нүд нь бүлтэгнээд, өнгөлөг хувцастай, ер нь л хөөрхөн байгаа биз дээ?
Чи: Чи над руу ч ингэж хайрласан харцаар хардаггүй байх аа.
Жонни: За юу гэ-
Чи: ӨӨ БУРХАН МИНЬ! КАЙГ ХАРДАА!!!
Жонни: -__-
Тэюун
Тэюун: Би бага line-тай гээд битгий сэтгэлээр унаарай.
Чи: Юу гэж дээ. Харин ч чиний тэр жоохон хэсгүүд байгаагүй бол энэ дуу ингэж амилахгүй байсан. Бас чи галзуурмаар царайлаг харагдаж байна.
Тэюун ичин: Баярлалаа.
Чи: Чи уг нь ягаан үстэйгээ хөөрхөн харагдаж байсан ч дуун дээрээ халуухан харагдаад байх юм аа. Яах вэ?
Юта
Юта: Үнэхээр сайн дуу юм аа.
Чи: Сайнаас ч илүү!
Юта: Бүжиг нь ёстой догь харагдаж байна.
Чи: Тэр төгсгөлийн хэсгийн арын салют үнэхээр гоё юм аа.
Юта: Сонбэ нар үнэхээр царайлаг байна.
Чи: MV нь ёстой өнгөлөг байна шүү.
Дуёон
Чи: Бэкхён ах ёстой янзтай харагдаж байна.
Дуёон: Бэкхён сонбэ ч догь шүү.
Чи: Намайг Бэкхён ахтай уулзуулаад өгөөч?
Дуёон: Би өөрөө хүртэл уулзаэ чадахгүы байхад чинь.
Чи: Боль за! Би Тэюунаас гуйчихна.
Жэхён
Чи: Тэмин ах их өхөөрдөм харагдаж байна. Өөрийнхөө соло дуун дээрээ дандаа л нууцлаг, халуухан төрхөө гаргадаг болохоор энэ удаа ёстой сэтгэлд хүрлээ.
Жэхён: Ер нь бүх гишүүд их сайн байна шүү.
Чи: Тэр буржгар үсийг нь хар л даа. Би яг уйллаа.
Жэхён: Би уг нь энд байгаа юмсан.
Чи: Чи намайг сонбэнимтайгаа хардаад байна уу даа?
Жэхён: Кхм, хэн хардсан юм?
Жонү
Жонү: Лукас царайлаг байна. Би яг дурлалаа.
Чи: Би ч бас бүгдэд нь дурлах нь байна. Ер нь дурлаад эхэлчихлээ.
Жонү: Харин тий-
Жонү: АЙН?
Марк
Чи: Марк!!!
Марк цочин: Юу?
Чи Маркийн хацрыг базан: Чи ямар хөөрхөн юм бэ?
Марк арай гэж чамаас салан, зугтаад: Миний хацар өвдөөд байна.
Чи араас нь хөөсөн чигтээ: Гэхдээ чи дуун дээрх өөрийнхөө нүдийг хар даа. Алив зогс л доо.
Хэчан
Чи: Тэн ах ч сайхан залуу юм аа.
Хэчан: Тийм шүү. Гэхдээ битгий хажууд өөр залуу яриад бай.
Чи: Гэхдээ Тэн ах сайхан залуу нь үнэн шдээ.
Хэчан: Тэрийг хүлээн зөвшөөрч байна аа. Одоо болно.
Чи: Хар даа. Дахиад Тэн ах гараад ирлээ.
Хэчан: Чи ер нь намайг сонсож байна уу? Тэн ах руу ярьж манай найз охины нүдэнд битгий өртөөд бай гэж хэлэхээс.
We Do бүр гоё дуу байна аа ТТ