Хэрвээ тэд ангийн чинь хүүхэд бол
Тэил
Хамгийн ойлгомжгүй хүүхэд. Яах гээд байдаг нь үнэхээр мэдэгдэхгүй.
Чи: Тэил, даалгавраа хийсэн үү?
Тэил: Хийгээгүй.
Чи: Гэхдээ чи хийгээд муу авчихсан байна шт.
Тэил: Хийсэн болоод л дүн аваад муу гээд биччихсэн байхад юуг нь асуугаад байдаг юм?
Чи: Гэхдээ чи шалгалтан дээрээ 100 авчихаж.
Тэил: Хэзээ шалгалт авсан юм?
Жонни
Жонни: Хонгор минь?
Чи: Би яахаараа чиний хонгор болчихдог юм?
Жонни: Яасан ааштай байх юм?
Чи хачин царайлан: Хоёулаа бараг харьцдаггүй, Жонни. Суудалдаа суу.
Жонни: Одооноос харьцъя л даа?
Чи: Чи ер нь хэдэн хонгортойгоо тоолж үзсэн үү? Энэ урд сууж байгаа Жэхён чиний хонгор, өчигдөр бас тэнд толидоод зогсож байгаа *** (тэгээд эмэгтэй нэр бодоцгооно биз XD) чиний хонгор болчихсон. Энэ хажууд байгаа Марк бол жинхэнэ чиний хонгор. Чи ер нь ямар ханаж цаддаггүй гозон бэ?
Жонни: -__-
Тэюун
Тэюун: Чимээгүй болцгоо л доо.
Тэюун: Ядаж тал нь байрандаа суучих заяа байна уу?
Тэюун: Намайг сонсож байгаа хүн ер нь байна уу? Би бараг уйлах нь ээ.
Чи: Тэюун аа, би чамд туслах уу?
Тэюун: Өө баярлалаа, тэгээч. Би ганцаараа үнэхээр дийлж чадахгүй юм байна.
Чи: Мэдээж. Угаасаа хоёулаа байсан ч дийлэхгүй юм чинь чи ингэж зовж байхаар зүгээр адилхан дундаа ороод сав. Чамд өгөх зөвлөгөө энэ л байна. Талархах хэрэггүй дээ.
Тэюун духаа алгадан: Би яг ямар гэм хийсэн болохоор ийм ангийнхантай болчихсон юм бэ?
Юта
Юта: Яршиг, больё. Барахгүй юм байна.