Чиний жин нэмэгдсэнээс болж чи өөрийгөө голох үед
Тэил
Чи дуугаа хураан, ганцаараа өрөөндөө хэвтэж байхад Тэил орж ирлээ.
Тэил: Юу болсон юм?
Чи: Юу ч болоогүй ээ.
Тэил: Худлаа ярь.
Чи Тэил рүү эргэж харан: Би муухай харагдаж байна уу?
Тэил: Юу гэж дээ. Яагаад тэгж бодсон юм?
Чи: Би хэтэрхий их жин нэмчихсэн...
Тэил хөмсгөө өргөн: Тэгээд? Тэр чинь ямар хамаатай юм? Арай намайг жингээс чинь болж чамайг хаяна гэж бодсон юм биш биз дээ? Хэзээ ч тийм юм болохгүй, за юу? Битгий гунигла.
Жонни
Чамайг өвдгөө тэврэн буйдан дээр сууж байхад Жонни хажууд чинь суун хүзүүгээр чинь тэврэв.
Жонни: Юу болсноо хэлнэ дээ.
Чи толгойгоо сэгсрэв.
Жонни: Хэл.
Чи санаа алдан: Би бүдүүн болчихсон.
Жонни хөмсгөө зангидан: Миний нүдэнд бол үзэсгэлэнтэй хэвээрээ л байгаа даа.
Чи: Худлаа.
Жонни чамайг гар дээрээ өргөн: Яагаад жин тийм чухал гэж? Чи яаж ч өөрчлөгдсөн үзэсгэлэнтэй хэвээрээ л байна. Жин нэмэгдэнэ л биз. Энэ тийм сүртэй зүйл биш. Тэглээч би чамайг хангалттай өргөж дийлж байна шдээ.
Тэюун
Оройн хоолол идэхээр сууцгаах үедээ Тэюун чамайг огт хоолондоо хүрэхгүй байгааг анзаарлаа.
Тэюун: Яагаад юм идэхгүй байгаа юм бэ?
Чи: Би жин нэмээд байна. Юм идэхгүй.
Тэюун дэргэд чинь ирж суун: Битгий өөрийгөө гол л доо. Чи байгаагаараа л хамгийн төгс харагдана шүү дээ.
Чи: Гэхдээ... хүмүүс намайг шоолно.
Тэюун: Хамгийн хогийн хүмүүс л тийм үйлдэл гаргадаг юм. Тэд эргээд хариугаа авна. Яасан гэж чамайг шоолох юм бэ? Чи хөөрхөн харагдаж байна. Энэ хоёр хацар ямар хөөрхөн харагдаж байна гэж бодож байна? Энэ гуя, илүү халуухан ч болчихсон юм уу?