Чи маргаанд тэдний талд орохгүй байвал
Тэил
Тэил: Чи тэгвэл наад зөөгчтэйгөө яв за!
Чи: Чиний л буруу шд.
Тэил: Яваа яв. Очиж наад зөөгчтэйгөө гоё амьдраарай.
Жонни
Жонни: Уг нь миний зөв байхгүй юу! Чи дайрсаар байгаад миний буруу болчихож байгаа байхгүй юу!
Чи: Кино театрт босож орилж байгаа нь чиний буруу.
Жонни: Энэ дэлгэцэн дээр нь аймар том Дуёоны дүрс гарч ирэхээр зүрхний хэм алдагдаад байна за юу!
Тэюун
Тэюун: Би яг гудамжинд халааснаас унаж хаягдсан мөнгө шиг санагдаад байна.
Чи: Уучлаарай... Нөгөө хүн чинь арай үндэслэлтэй юм яриад байсан болохоор тэр хүний талд орчихлоо хэхэ... Гэхдээ мөнгө хаягдсан ч олсон хүн нь авдаг биз дээ...?
Тэюун: Харин хаягдчихсан байсан миний талд хажууд байсан эмээ орсон байхгүй юу!
Юта
Юта: Ёстой жинхэнэ төрхөө харуулах шив.
Би: Би тэгээд харваас буруутай хүнийх нь талд орох байсан юм уу?
Юта ярвайн: Тэгвэл миний буруу биш, тэр хүний буруу ч биш, чиний буруу за юу.
Дуёон
Дуёон: Би ямар буруу юм хийсэн болоод тэр хүнтэй нийлсээр байгаад намайг хөөж гаргаж байгаа юм?
Чи: Чи өөрөө ухарч алхсаар байгаад гараад явчихсан шд.
Дуёон нүд нь таталдан: Би ухарч алхаагүй.
Чи: Тэгээд ухарч ниссэн юм уу?
Жэхён
Жэхён: Сая бол үнэхээр Жоннигийн буруу байсан шүү.
Жэхён чухал царай гарган: Жонни ус асгасан хэрнээ над руу тохоод байсан.
Чи: Мэдэж байна аа.
Жэхён: Тэгээд яагаад Жоннигийн талд орсон юм?
Чи: Жонни гоё харагдаад байсан юм.
Жэхён: Айн? О.О
Жонү
Жонү: Яаж чадаж байна аа.
Чи: Уучлаарай даа. Миний буруу. Одоо наашаа хар л даа.
Жонү булан руу харан: Үгүй ээ. Би чамд үнэхээр гомдсон.
Чи: Би одооноос дандаа чиний талд орно оо. Гэхдээ энэ удаад чиний буруу байсан нь үнэн шд...
Жонү: Үгүй за юу! Миний буруу байсан ч чи миний талд орох ёстой.
Марк
Марк: Чи Хэчантай нийлж байгаад намайг орох оронгүй болгочихлоо шд. Намайг 14 хоногийн хугацаатай дормоос хөөчихлөө.
Чи: Энэ гэр чинь тэгээд юу юм?
Марк: Хоног төөрүүлдэг газар.
Чи: ХӨӨЕ!
Хэчан
Хэчан юу ч бололгүй: Чи заавал миний талд орох шаардлагагүй ээ.
Чи: Чамаас гарах үг биш байна даа.
Хэчан малийн: Угаасаа миний буруу байсан ч миний зөв байдаг байхгүй юу. Энийг би мэдэж байхад л хангалттай. Заавал та нарт батлаад байх шаардлагагүй. Ярих юмгүй би хамгийн шилдэг нь.
Чи: -__-
Олон сар алга боллоо шүү, тийм ээ🥲🥹