Чамайг Дэгалыг өргөж авна гэх үед
Тэил
Тэил: Чамайг яая гэж байхад дахиад нэмээд нохой? Тэр нь бүр очиж очиж Дэгал?
Чи: Дэгал яачихсан юм?
Тэил: Чадахгүй ээ. Болохгүй.
Чи: Би Дэгалыг авна. Өөр яриа байхгүй.
Тэил чамайг зогсоон: Одоо сонголтоо хий. Дэгал уу? Би юу?
Жонни
Жонни хамраа үрчийлгэн: Өршөөгөөрэй? Би сая зөв сонссон уу?
Чи: Чи юу гэж сонссон юм?
Жонни: Дэгалыг өргөж авна.
Чи: Тийм ээ, чиний сонссон зөв.
Жонни: Чэнлэ чамд Дэгалыг өгөх юм шиг санагдаад байна уу? Чи эцэг үр хоёрыг салгаж байна л гэсэн үг.
Чи: Би тэгвэл Дэгалын ээж болчихъё.
Жонни: Тэр нь ч хаашаа юм б-
Жонни: ЧЭНЛЭ ААВ НЬ, ЧИ ЭЭЖ НЬ БОЛЧХООР БИ ЯАХ ЮМ???
Тэюун
Тэюуны царай илт барайн: Дэгал ч хөөрхөн л дөө. Гэхдээ...
Чи: Гэхдээ?
Тэюун: Ер нь Луис, Белла гээд муурнууд ч байгаа шдээ. Өөр чи бид хоёрт загас байгаа. Яагаад заавал Дэгал гэж?
Чи: Сонсооч, Дэгалыг бүхэл бүтэн нэг фэндом шүтэж, унаж тусч байхад би хүсэх нь аргагүй байгаа биз дээ?
Юта
Юта сонин инээгээд: Дэгал гэж юу билээ?
Чи "тоглоод байна уу?" гэсэн царай гарган: Чи NCT-н гишүүн мөн үү?
Юта: Би тэгээд өөр хэн байх юм?
Чи: Хэрвээ Чэнлэ чамайг сонссон бол хэн байх чинь хамаагүй тавчикдаж байгаа даа.
Юта: Яагаад заавал Чэнлэ гэж? Дэгал гэж яг ямар янзын юм болохоороо чи хүртэл сүржигнээд, Чэнлэ намайг зоддог юм?
Дуёон
Дуёон илт дургүйцэн: Тэр цагаан сэгсгэр юмыг лав манай гэрийн босгоор давахыг би зөвшөөрөхгүй.
Чи: Ямар сүртэй юм бэ? Дэгал хөөрхөн шдээ.
Дуёон толгойгоо сэгсрэн, цааш явангаа үглэнэ.
Дуёон: Энэ цагаан өнгөтэй нохойнууд яанаад ийм зэвүүн байдаг байна аа? Сэүн сонбэнимын нохой Виви байна. Одоо Дэгал. Би ер нь гарч нэг цагаан нохой олж авах хэрэгтэй бололтой.
Жэхён
Жэхён: Яахав, эсэргүүцэх ч юм алга л даа.
Чи: Тэгвэл болох юм уу?
Жэхён: Тийм л бололтой. Гэхдээ Чэнлэг яах юм?
Чи: Чэнлэг аргална даа.
Жэхён: Аргалагдахгүй л байх даа. Өөрийн гэсэн контент, бүр албан ёсны зурагтай нохой шдээ. Бараг надаас ч алдартай байх.
Жонү
Жонү инээн: Дэгал ч ёстой хөөрхөн шүү.
Чи: Чи ч бас дуртай байгаа байх нь ээ.
Жонү: Ер нь манай гишүүдийн бүх тэжээвэр амьтад бүгд хөөрхөн.
Чи: Хүлээн зөвшөөрч байна аа.
Жонү: Хоёулаа ер нь шөнө гарч гишүүдийнхээ бүх амьтдыг хулгайлаад ирье. Хоёулаа бүгдийг нь тэжээнэ ээ.
Марк
Чи: Чи дотроо бол зөвшөөрсөн л байгаа даа. Ер нь Dream-н та хэд Дэгалыг нууцхан булаацалдаад л байгаа биз дээ?
Марк: Яахав. Хүлээн зөвшөөрье. Гэхдээ Дэгалд биш Чэнлэд гол учир нь байна.
Чи: Яасан?
Марк: Хэрвээ Дэгалыг авна гэх юм бол Чэнлэ хоёуланг нь бараг Хятад руу няслах байх.
Хэчан
Хэчан: Өө, тэгье. Ямар ч үнээр байсан хамаагүй авцгаая.
Чи: Ер нь болилоо.
Хэчан гоншигнон: Яагаад вэ?
Чи: Чи чинь амьд, амьсгалтай хажууд чинь байгаа найз охиноо хаячхаад Дэгалтай гэрлэнэ гээд байсан биз дээ?
Хэчан: Дэгал хөөрхөн шдээ...
Чи: Одоо бүр чамайг нохойтой хардах гэж.
-Та хэд ер нь энэ reaction-г хэдэн хэсэгтэй бичүүлмээр байна? 40? 50? 100? Эсвэл 200 хэсэг тултал нь?
Хэд ч гэсэн хамаагүй ээ. Би бичнэ^^ Гол нь уншигчдын хүсэл шүү дээ~