25

1.1K 77 11
                                    

Чамайг согтуу орж ирэхэд чинь

Тэил

Тэил ярвайн: Амьд явахад их юм үзэх нь ээ. Ингээд мал болтлоо уугаад ороод ирнэ гэж хэн мэдэхэв.

Тэил: Битгий миний угаасан шалан дээр наад балиар гутлаараа гишгээд бай!


Жонни

Чамайг өргөөд оронд чинь оруулан үглэнэ.

Жонни гутлыг чинь тайлан: Уухаараа илүү хүнд болчихдог юм уу? Хаашаа юм?

Үргэлжлүүлэн гадуур хувцсыг чинь тайлан: Хар шөнөөр ингэж уугаад ганцаараа яваад ирдэг ямар их зориг вэ?

Өмдийг чинь тайлан: Энэ ирээдүй нэг л бүрхэг байна. Ийм архичин эхнэртэй би яах юм? Амжилттай эр хүний ард эхнэр нь байдаг гэдэг биз дээ. Би сүйрчихжээ.

Нүүрийг чинь арчин: Согтуу байгааг нь анх удаа л харж байгаа хэрнээ бүр муухай санагдчихлаа.

Хөнжлийг чинь нөмрүүлэн: Хайртай юм даа, яая гэхэв.


Тэюун

Тэюун загнах уу, хувцсыг чинь солиод унтаалах уу гэдгээ шийдэж ядна.

Үүдэнд Тэюуныг харж 10 минут гаруй найгаж зогссон чи биеэ дийлэлгүй газар уналаа.

Тэюун толгойгоо сэгсрэн, чамайг ор руу чинь чирэн: Хувцас нь нил шороо. Газар өнхөрч байгаад ирсэн юм байх даа. Хайран угаасан гэр.


Юта

Чи орж ирээд найгаж явсаар өөрөө орондоо оров.

Чамайг харж байсан Юта: Өөр өрөөнд байгаа надад хүртэл архи үнэртэж байхад яаж хажууд нь унтах юм? Хэн энийг ер нь орондоо унт гэсэн юм?

Юта хөнжил авч ирэн буйдан дээр хэвтээд: Эрүүл байхдаа орноос хөөнө, эрүүл ухаангүй байсан ч орноос хөөнө. Хэлэх ч үг алга.


Дуёон

Дуёон чамайг дагуулан угаалгын өрөө рүү орон нүүр, гарыг чинь угааж өгнө.

Дуёон: Цав цагаан хувцастай гарсан яасан? Хав хар болчихсон.

Чамайг согтуу, шал худлаа малийхад Дуёон: Намайг аргалаад байгаа царай юм уу? Хоол идэх юм уу?


Жэхён

Жэхён чамайг орж ирэхийг харсан ч тоолгүй буцаад унтчихав.

Харин чи шалан дээр тасраад унасан бөгөөд тэр чигээрээ өглөө болгосон юм.


Жонү

Жонү: Хайран сайхан гоо үзэсгэлэнг ингэж сүйтгэх гэж.

Чи урагшаа унах гэж байхад Жонү барьж аван санаа алдаад: Би одоо яах вэ? Тавиад газар хаячих уу? Ор руу чирэх үү?


Марк

Марк урвайн: За болилдоо. Өдий багаасаа ингэж архичин царайлах байсан юм уу?

Чи: Марк, би арай ч тасраагүй байна.

Марк: Би хэдэн ширхэг харагдаж байна?

Чи: Гурав? Гэхдээ чи ганцаараа, тийм ээ?

Марк: Чи яг яаж согтохоорол ингэж өөрийн ухаантай согтдог юм?


Хэчан

Хэчан чамайг түшин буйдан руу шидчихээд: Архи амьдралд хэрэггүй байдаг юм даа. Чи ч энэ байдлаараа яаж ойлгохов дээ.

Чамайг хамраа үрчийлгэн, дэр тэврээд унтахад Хэчан: Согтуу хэрнээ л хайр хүргээд байх юм аа?

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now