3

1.2K 84 9
                                    

Тэд skinship хийхдээ (Үерхлийн дараа)

Тэил

Яг л урьд нь ямар байснаараа байна. Энгийн үйлдлүүд. Гэхдээ мэдээж духан дээрх үнсэлт, зөөлөн тэврэлт байлгүй яахав.

Жонни

Чи: Жонни, энийгээ цэвэрлэ!

Чи Жоннигийн асгасан усыг хараад түүн рүү ориллоо.

Жонни: Зүгээр л ус шдээ.

Чи: Жонни!

Жонни: Ойлголоо доо. Гэхдээ л зүгээр ус шдээ.

Жонни амандаа үглэж байгаад гэнэтхэн чамайг тэвэрч аваад хацрыг чинь чимхэх нь тэр.

Жонни: Жоохон муухай ааштай болохоос хөөрхөн юм шдээ.

Чи: Жонни, гараа ав.

Жонни: Яагаад би хацраас чинь гараа авна гэж?

Чи: МИНИЙ ЦЭЭЖИН ДЭЭРЭЭС НӨГӨӨ ГАРАА АВ! ЯГ ОДОО!

Тэюун

Та хоёр газар тэврэлдэн зурагт үзээд сууж байлаа. Чи Тэюуны урд сууж байсан ба Тэюун чамайг хойноос чинь тэвэрч байсан.

Чи: Гижиг хүрээд байна аа. *Инээх*

Тэюун хамрынхаа үзүүрийг чиний хүзүүгээр гүйлгэж байлаа. Чиний хэлэхийг сонсоод тэр ч бас инээн гижгийг чинь улам хүргэж байв.

Тэюун: Чи их гоё үнэртэй юм.

Юта

Юта: Чамайг тэвэрмээр санагдчихлаа.

Чи: Тэгээд тэвэр л дээ. *Инээмсэглэх*

Юта чамайг тэврэхээр гараа сунгасан ч буцаагаад татчихав.

Чи: Яасан бэ?

Юта: Чи ер нь надад хайртай юу?

Чи түүн рүү сонин харан: Мэдээж. Би чамд хайртай.

Юта: Тэгвэл яагаад намайг түрүүлж тэврэхгүй байгаа юм?

Чи:...

Чи: Заримдаа чи манай дүүгээс ч ядаргаатай болчих юм. (Дүүтэй хүн бүрт зориулав XD)

Дуёон

Чи: Миний гарыг тавь л даа.

Дуёон: Хүсэхгүй байна.

Чи: Дуёон, би угаалгын өрөө орох хэрэгтэй байна.

Дуёон: Чи яах гэж тэр үед миний нүдэнд хүрэх гэж байгаад больчихсон юм? Энэ чиний шийтгэл!

Жэхён

Чи: Жэхён аа, энэ тосыг надад түрхээд өгөөч.

Жэхён: Яагаад өөрөө түрхэхгүй байгаа юм?

Чи:...

Чи ичин: Би чамаар түрхүүлмээр байсан юм. Илүү... дотно болох гээд.

Жэхён инээд алдан: Бид тийм хөндий хэрэг үү?

Жэхён босч ирэн чамайг хөтлөөд буцаж суулаа. Чамайг яг өөдөөсөө харуулж суулгаад гараас чинь тосыг чинь аван онгойлгов.

Жэхён: Бид маш дотно. Тиймээс илүү дотно болно гэж битгий ярь. Чамайг хүсвэл би өдөр болгон үсийг чинь самнаж, тосыг чинь түрхэж өгч болно шүү дээ.

Жэхёны хуруунууд нүүрэн дээгүүр чинь гүйж эхлэхэд чи маш хурдан улайчхав.

Жэхён чамайг өхөөрдөн: Чи иччихлээ.

Жонү

Та хоёр хамтдаа хоол хийж байлаа. Жонү энэ хоолыг анх удаа хийж үзэж байгаа болохоор байнга чамд хийсэн зүйлсээ шалгуулна.

Жонү: Энийг хардаа! Ингэж хийвэл болох уу?

Чи түүний хэрчиж эхэлсэн ногоонуудыг хараад инээмсэглэн: Сайн байна. Яг болж байна.

Чи түүнийг урамшуулан толгойг нь илэх үед Жонү чиний хацар дээр гялс үнсчихээд хийж байсан зүйлээ дуусгахаар эргэн харлаа.

Марк

Марк ер нь л их хурдан иччихдэг болохоор чамд хамаагүй хүрдэггүй. Гэхдээ та хоёр их өхөөрдөм шүү.

Чи үсрэн түүний хацар дээр үнсэх үед тэр зөрүүлээд хамар дээ чинь үнсдэг. Энэ үйлдэл өдөр бүр давтагддаг.

Хэчан

Хэчан: Уанана, вуадаг вуадаг, үүжүжү, нанана, уадада.

Хэчан яг л нялх хүүхэд эрхлүүлэх мэт чамайг ноолж байлаа. Тэвэрч, үнсэж, өргөж, чимхэж бүр бараг хазаж байлаа.

Чи эцэст нь залхан, босоод өрөө рүүгээ орох гэтэл Хэчан ардаас чинь ориллоо.

Хэчан: Хөөе, хэн ч Ий Хэчаныг үл тоодоггүй юм.

Чи хэлээ гарган өрөө рүүгээ орон хаалгаа тас хийтэл хаахад Хэчаны хоолой дахиад хадах нь тэр.

Хэчан: Чи харамсана даа. Хөөе! ХӨӨЕ Л ДӨӨ!

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now