Хамтдаа 14 хоног тусгаарлагдах үед
Тэил
Тэил буйдан дээр хэвтэн: Чи залхахгүй байна уу?
Чи: Бүх юм уйтгартай байна. Гэхдээ юу гээч?
Тэил: За?
Чи: Би уг нь чамайг ажилдаа явсны дараа санадаг байсан ч гэсэн бүхэл бүтэн 14 хоног царайг чинь харчихсан чинь уйдчихлаа. Дахиж санахгүй юм шиг байна.
Тэил: Би ч гэсэн.
Жонни
Жонни цэцэг услан: Гол нь амар амгалан шүү дээ. Ажил хийхгүй өдөржин ингэж дураараа байна гэдэг бол аз жаргал.
Чи: Яг шдээ.
Жонни чам руу чичлэн: Би энд уйдсанаас болж үүдсэн стрессээ дарах гэж бясалгалын ая тавьж, бурхны лекц 2 цаг сонсоод их хичээж байхад битгий хичээл зүтгэлийг маань сүйтгэх гээд бай.
Жонни урт амьсгаа аван гаргаад, нүдээ анин: Хүний амьдралд эрх чөлөө, энх тайвнаас илүү жаргал үгүй гэж бурхан багш 2 цагийн турш хэлсэн. Тиймээс би явж хайр түгээж, цэцгээ усаллаа, увайгүй эмэгтэй минь.
Тэюун
Тэюун зурагтын суваг эргүүлэн: Цагаа тулахаар зурагт хүртэл уйтгартай юм байна.
Чи: Би бас уйтгартай байна уу?
Тэюун: Юу гэж дээ. Гэхдээ худлаа бас биш л дээ...
Чи: Зүгээр дээ. Би бас уйдаж байна. Урьд өөр хүмүүсийн царай сэлгэж хардаг байсан болохоор зүгээр байж.
Тэюун инээн: Муухай эмэгтэй вэ? Гэхдээ энэ хажууд тусгаарлагдсан хоёр бүр ядаргаатай биш байна уу?
Чи: Бүр хангалттай хэцүү байна. Хэн Жонни ахыг ингээд өдрийн талд нь буддын шашны лекц сонсоод суучихна гэж мэддэг юм! Залгаж одоо болно гэж хэл.
Юта
Юта: Хоёулаа сүнс дуудах уу?
Чи: Уйдаж байгаа нь үнэн ч гэсэн ингэж амь насаараа тоглож яах вэ, Юта минь.
Юта: Угаасаа жинхэнэ биш шдээ.
Чи: Хэн цонхны хажууд буланд хар хүн зогсоод байна гээд орилоод байлаа?
![](https://img.wattpad.com/cover/250700322-288-k214853.jpg)