28

1.1K 78 24
                                    

ATTENTION: Санаа дуусаад хэцүү байна аа. Санал бодлоо хуваалцаж, сэдэв хайрла🙏👀

Чамайг уйдаад байна гэх үед

Тэил

Тэил: Би тэгээд одоо яах уу?

Чи: Чи чинь миний найз залуу юм байгаа биз дээ? Ямар нэгэн юм хий л дээ.

Тэил: Би ямар уйдаа гаргагч уу?

Чи: Хэрүүл өдөж байгаа юм уу? Ер нь хэрэлдээд байж байвал уйдахгүй гоё ч юм уу?

Тэил: Чиний тархи яг тал байх аа?


Жонни

Жонни: Not my problem.

Чи: Жинхэнэ зан чинь энэ байсан юм уу?

Жонни: За тоглож байна даа. Би бас уйдаад байна шдээ.

Чи: Яана даа, чи бид хоёр.

Жонни: Заяаны ханиуд ижилхэн гэдэг дээ.


Тэюун

Тэюун: Гэрээ цэвэрлэх үү?

Чи: Хүүе! Надад хийх юм байсан юм байна. Юун уйдах. Заа, би өрөө рүүгээ орлоо шүү. Хайртай шүү.

Чамайг өрөө рүүгээ орсны дараа Тэюун нүдээ онийлгон: Чамтай чамгүй цэвэрлэнэ за юу!


Юта

Юта: Юм олж хий л дээ. Ер нь хийх юмгүй хүн гэж байхгүй шд. Аягыг хоёр удаа давтаж угааж болно. Гэрээ дахиж цэвэрлэж болно. Ном дахин дахин уншиж ч болно.

Чиний доод зовхи татан: Чи хэзээ ийм байсан юм?

Юта инээн: Би их гэгээрлийг олж авсан. Өглөө бүр иога хийж, бясалган, оюун санаагаа цэгцэл-

Чи: Чи миний Юта биш байна. Хэний сүнс вэ, чи? Миний Юта ийм боловсон биш!

Юта: Юу гээд ба... кхм, юу гэж дээ.


Дуёон

Дуёон: Усанд ор.

Чи: Яагаад?

Дуёон: Хирээ угаа.

Чи: Би түрүүхэн орчихсон.

Дуёон: Дахиад ор.

Чи: Яах гээд байгаа юм бэ?

Дуёон: Усанд орох чинь сайхан шдээ. Хамт орох уу?


Жэхён

Жэхён жуумалзан: Уйдаад байна аа? Уйдааг чинь гаргах сонирхолтой санаа байна шүү.

Чиний нүд гялалзан: Юу юм?

Жэхён: Нааш ир. Унтлагын өрөө орцгооё.

Чиний нүд томрон: Хэзээ ч үгүй. Битгий мөрөөд. Ёстой үгүй.

Жэхён: За алив л дээ.

Чи буланд шигдэн: Дахиад нэг алхам ойртвол би яаж ч магадгүй шүү. Бас одооноос Жоннитой харьцахыг чинь хориглолоо.


Жонү

Жонү: Би бас яг уйдах гээд байна аа.

Чи: Яг уйдах гээд байна аа?

Жонү: Тийм. Ингээд суугаад байхаар их тухтай бас босмооргүй байгаа хэрнээ бас босоод юм хиймээр санагдаад байна.

Чи: Яг л уйдах гээд байна даа, тийм ээ?

Жонү: Харин тийм ээ, надад туслаач. Уйдах уу? Болих уу?


Марк

Марк: Одоо яая гэхэв дээ.

Чи: Чи ингэх байсан юм уу?

Марк: Би ч чамайг бодвол юм хийгээд, багахан ч болтугай завгүй байгаад байна шүү. Нээрээ!

Чи: Нээрээ?

Марк чамайг мөрөөр чинь тэврэн: Өлсөөд байна. Хоол хийгээд өг. Нэгэнт уйдаад байгаа юм чинь хоол хийхэд асуудалгүй биз дээ?


Хэчан

Хэчан: Гадуур гарах уу?

Чи: Залхуу хүрээд байна аа.

Хэчан: Хоол хийж идэх үү?

Чи: Залхуу хүрээд байна аа.

Хэчан: Кино үзэх үү?

Чи: Мэдэхгүй ээ.

Хэчан: Чи чинь бүр уйдах эмгэгтэй болоод тэр нь бүр хүнд шатандаа орчихсон юм биш үү?

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now