Тэдэнтэй муудалцаж байхдаа дальдчих үед (Maknae Line)
(Үнэхээр урт reaction гээд хэлээд л байгаа шүү XD)
Жэхён
Чамайг ажлын газрын/ сургуулийн чинь өндөр албан тушаалтай эсвэл нэр хүндтэй хэн нэгэн бие махбодь, сэтгэл санаагаар чинь маш их дарамталдаг байсныг чи түүнд хэлээгүй бөгөөд нэг өдөр тэр олоод мэдчих нь тэр.
Жэхён: Хэзээнээс хойш ийм байдалд байгаа юм? Яагаад надад биш юм аа гэхэд эцэг эхдээ эсвэл найз нөхдөдөө хэлээгүй юм бэ? Эсвэл цагдаад?
Чиний нулимс цийлэгнэн доош харсаар: Хэн нэгэнд хэлж болохгүй гэж сүрдүүлдэг байсан болохоор айсандаа...
Жэхён бухимдлаа дарахын тулд гараа ташаандаа аван цонхоор харна.
Жэхён: Тийм юмнууд хүн сүрдүүлэхээс цаашгүй байдаг юм. Өөрийгөө хар л даа, чи хэтэрхий сул дорой байна.
Чиний нулимс урсан: Жэхён аа...
Жэхён: Хэрвээ би чиний хөхөрсөн гарыг хараагүй бол хэзээ ч мэдэхгүй байсан байх, тийм үү? Тэгээд чи дахиад хэр удаан ийм дарамтанд байх байсан бол? Чамайг хамгаалах хүмүүс хангалттай их байгааг ойлгож байна уу?
Хэзээд тайван, нам дуугаар ярьдаг Жэхёны хоолой бага багаар чангарч эхлэхэд чи чичирж эхэллээ. Учир нь чи олон сарын турш дээрэлхүүлж, дарамтлуулдаг байсан тул чанга чимээ, чанга дуутай хүмүүсээс айдаг, цочимтгой, мөн заримдаа зодуудах үе ч байдаг байсан болохоор салгалдаг болчихсон байсан юм.
Гэхдээ Жэхён чиний байгаа байдлыг анзааралгүй цааш цонхоор харсаар байлаа.
Жэхён: Ийм сул дорой байхаар чинь хүссэн хүн нь чамайг дээрэлхэнэ. Ядахдаа хэн нэгэнд хэлж ч чадахгүй байхдаа яадаг юм?
Жэхён уураа ил гаргаж эхлэхэд чи улам чичрэн, биеэ хумиж байлаа.
Жэхён: Чи юм хэлэхгүй юм уу? Яагаад дуугүй суугаад байгаа юм?
Жэхён чанга дуугаран огцлм чам руу эргэж харахад чи түүнээс айсандаа байдгаараа буйдангийн булан руу шигдэн гараараа биеэ хамгаалж эхлэв.
Чи нүдээ тас анин, уйлсаар: Битгий! Гуйж байна, намайг битгий өвтгөөрэй. Миний буруу, уучлаарай. Уучлаарай гуйя. Намайг битгий өвтгөөрэй.