Хийсэн хоолыг чинь идэж байтал дотроос нь чиний хуруу гараад ирэх үед
Тэил
Тэил ажлаасаа багагүй ядарч ирэх үед нь чиний хийсэн хоол яг бэлэн болж байлаа.
Та хоёр хооллохоор өөд өөдөөсөө харан суугаад хоолоо идэцгээв. Тэгээд Тэил гэнэт гарыг чинь анзаарав.
Тэил: Хуруу чинь хааччихсан юм?
Чи хүртэл хуруугаа харан гайхан: Түрүүхэн л байж байсан даа...
Чамайг үгээ дуусгаж амжаагүй байтал Тэилийн хоолон дотроос чиний хуруу гараад ирэх нь тэр.
Заза... Тоглосон юм... Одоо жинхнээсээ шинэ хэсгээ эхэлцгээе😚
Сарын тэмдэг чинь өмнөхөөсөө ч илүү өвдөлттэй ирэх үед
Тэил
Тэил амьхандаа л хэлснийг чинь хийгээд, аль болох өөдөөс чинь үг сөрөхгүйг хичээнэ.
Тэил утсаар ярин инээж байтал чиний дуу хадан: Чимээгүй байгаач ээ!
Тэил зөрүүдлэн: Би утсаар ярьж байна. Утсаар ярьж хүртэл болохгүй юу?
Тун удалгүй чи өрөөнөөсөө дэрээ барьсаар гарч ирээд Тэил рүү ширтээд зогсчихов.
Харин Тэил хэсэг гүрийж байснаа утсаа таслан: За уучлаарай. Одоо утсаар ярих бол гарч ярьж байя.
Жонни
Чамайг орноосоо ч босохгүй, үг ч дуугарахгүй, ямар ч хөдөлгөөнгүй хэдэн цагийн турш эвхрэн хэвтэхийг ажигласан Жоннигийн санаа одоо л зовж эхэлж байлаа.
Жонни чамайг зөөлөн дуудаад: Хэр их өвдөж байна?
Чи үл ялиг толгойгоо сэгсэрсэн нь хангалттай хариулт боллоо.
Удалгүй Жонни хажуугаар чинь орж хэвтэн чамайг тэврээд: Би гараа дулаацуулчихаад ирлээ. Одоо Жоннид бүгдийг нь даатга.
Тэюун
Чи угаалгын өрөөнд ороод хэдэн минут боллоо.
Тэюун хаалгыг чинь тогшин: Зүгээр үү?
Чиний хоолой тун сулаар: Зүгээр ээ. Битгий санаа зов.