Хэрвээ чи ахлах ангийн сурагч бол
Өөрөөр бол тэднээс 6-10 насаар дүү бол гэсэн үг л дээ. Яахав дээ, нас бол зүгээр тоо биз дээ XD
Тэил
Чи: Энийг надад заагаад өгчихгүй юм байна, тийм үү?
Тэил: Би завгүй байна.
Чи гомдлон: Ер нь тэгээд өөрөөсөө өч төчнөөн дүү хүүхэд эргүүлж үерхсэн юм бол энэ зэргийг хийж өгөх л хэрэгтэй шд.
Тэил чам руу ширтэн: Би араас чинь гүйсэн юм уу? Би хүний араас гүйхээр царайтай харагдаад байна уу? Бас чи яаж өөрийгөө хүүхэд гэж хэлж чадаж байна аа.
Чи: Юу гэсэн үг юм? Насанд хүрээгүй юм чинь хүүхэд л чиз дээ?
Тэил: Хүүхэд гэдэг чинь элдэв хар буруу санаагүй, Жонү шиг гэнэн хонгор хүүхдийг хэлдэг юм. Чам шиг санаа суугаад, суусан санаа нь цаашаа үүрэлчихсэн хүнийг хүүхэд гэхгүй ээ. Горьд. Наадахаа өөрөө бод.
Жонни
Жонни: Хонгор минь.
Чи: Гэнэт л нялуун болчих юм аа. Яасан?
Жонни: Орой манай хамтлагийхан жоохон сууна гэсэн. Чи хамт явах уу?
Чи: Жонни?
Жонни: За?
Чи: Би насанд хүрээгүй шдээ.
Жонни духаа барин: Би чинь нээрээ нялх ногоо зулгаачихсан билүү?
Тэюун
Чи: Тэюун аа, надад бялуу аваад өгөөч.
Тэюун: Бялуу идмээр байгаа юм уу?
Чи толгойгоо хурдан хурдан дохин: Гуйя.
Тэюун: Тэгье ээ, би гарчхаад ирье. Өндөр юман дээр авирахгүй, усаар тоглохгүй, гал тогоонд гүйхгүй, шатан дээгүүр бас тоглохгүй, үсрэхгүй яг томоотой сууж байгаарай.
Удалгүй Тэюун бялуу бариад орж ирлээ.
Чи идэж байхдаа уруулныхаа хажуугаар багахан крем нялсан байлаа. Тэюун түүнийг нь арчин, үсийг чинь хойшлуулж өгч байлаа.
Тэюун шанаагаа тулан чам руу харсаар: Яаж том болгоно доо чамайг.