41

766 77 13
                                    

Чи тэдэн дээр хоол асгачих үед

Тэил

Тэил: За зүгээр дээ, надад алчуур аваад өгөөч.

Чи: Ёстой уучлаарай.

Дараа нь чи бөхийгөөд зогсчихов.

Тэил: Яаж байгаа юм? Зүгээр ээ, дээшээ өндий.

Чи: Яахав дээ, гишүүддээ дандаа дээрэлхүүлдэг болохоор би ч болтугай хааяа харж үзэх хэрэгтэй юм шиг санагдаад.

Тэил: Харж үзэх... -__-


Жонни

Жоннигийн энгэр дээр халуун шөл асгарахад, Жонни та хоёрын орилоон цуурайтаж эхлэв.

Жонни: OUh mY GOd!!!

Чи: Яадаг билээ? Зүгээр үү?

Жонни: Хорсож байна, авраарай!!!

Жонниг цамцаа тайлж шидээд гүйгээд явахад, яагаад бас хаашаа гүйгээд явсанг нь ойлгохгүй үлдсэн чи: ???


Тэюун

Тэюун: Чи өөрийгөө түлчхээгүй биз дээ?

Би: Би зүгээр ээ, алив хөл чинь үнэхээр зүгээр юм уу?

Тэюун: Тийм ээ, юу ч болоогүй. Би энэ хавийг цэвэрлэчих болохоор явж хоолоо аягал даа.

Би: Үнэхээр зүгээр биз?

Тэюун инээн, чамайг араас чинь зөөлөн түлхэн: Тийм ээ. Битгий санаа зов.

Чамайг гал тогоо руу орон үзэгдэхээ болиход Тэюуны царай огцом өөрчлөгдөн, хоол асгарсан хэсгээ гараараа барин: Өвдөж байна.


Юта

Юта: Хайран хоол.

Чи: Чи өөрөө зүгээр юм уу?

Юта: Би яахав дээ. Харин хоолгүй болчихлоо.

Чи: Дахиад зөндөө хоол байна шдээ. Хувцсаа соль.

Юта: Хувцас ч яахав. Хоол л...

Чи: Энд зөндөө хоол байна даа. Бохир хувцастай баймаар байвал тэгээл өөрөө л мэдэхгүй юу.

Юта цааш хувцсаа солихоор явах замдаа эргэж харан: Хоол асгачхаад хүн загнаад байх юм.


NCT 127_ ReactionWhere stories live. Discover now