Тэд хэрвээ чиний ах байсан бол
Тэил
Чи утсаар түүн рүү залган: Би бие даалтаа орхиод гараад явчихсан байна. Аваад ирээч тэгэх үү?
Тэил: Үгүй.
Чи: Гуйж байна шдээ. Дүүгийн чинь дүн муу гарчихвал би аав ээж хоёрын гараар ороод, эцэст нь та миний оршуулганд ирээд дуусна байх даа.
Тэил: За яахав.
Чи баярлан: Авч ирж өгөх юм уу?
Тэил: Үгүй *утсаа таслах*
Жонни
Жонни: Харамсалтай байна.
Чи: Та туслахгүй юм уу?
Жонни: Салан царайлж утсаа алдсан хүн нь чи байхад би яагаад загнуулах ёстой гэж?
Чиний нулимс цийлэгнэн: Гуйя.
Жонни нүдээ эргэлдүүлэн: Дандаа хүн нулимсаараа сүрдүүлж байх юм. Одоо тэгэхээс дээ, урдуур чинь орохоос.
Тэюун
Тэюун: Чи жоохон тэнэг үү?
Чи: Би ойлгохгүй байгаа юм биш! Багш л ойлгомжгүй заагаад байгаа юм! Боль за юу! Би өөрөө хийчихнэ.
Чамайг гомдоллон дэвтэр номоо аваад цаашаа харахад Тэюун чамайг ноолон: Уучлаарай даа. Би заагаад өгье. Нэмээд амттан авч өгье.
Чи эргэж харан: Дахиад намайг тэнэг гэх юм бол байр, машин авч өгтөл чинь уучлахгүй шүү.
Тэюун: Ойлгосон доо.
Тэюун дотроо: Дээрэлхэх гэж байгаад өөрөө дээрэлхүүлчих юм аа.
Юта
Чи: Яаж өөрөөсөө өч төчнөөн дүү хүнтэйгээ ингэж барьцаж чадаж байна аа.
Юта: Юу гэсэн үг юм? Зайрмаг идэхэд нас ямар хамаатай юм?
Чи: Сүүлийн ганцхан зайрмаг шдээ? Илүү удаан амьсгалж яваа хүн гэдгээ санаад уужуу сэтгэл гаргаж болдоггүй юм уу?
Юта: Тэгээд гадуур явж байгаад шалдан хүн харахаараа "Өө энэ хүн надаас дүү бололтой. Би арай хөгшин юм чинь уужуу сэтгэл гаргах хэрэгтэй" гээд өөрөө нүцгэн явах юм уу?
YOU ARE READING
NCT 127_ Reaction
Fiksi PenggemarNCT 127-той хамт хөгжилтэй адал явдлаар аялацгаая.
