1

2.1K 104 22
                                    

Тэд чамайг анх хараад

Тэил

Чи дэлгүүрт түүний дэргэдүүр зөрж өнгөрсөн бөгөөд тэр чам руу эргэж хараад булан эргэтэл чинь дагуулж харсан.

"Хөөрхөн юм"

Жонни

Тэр чамайг анх кафед харж байсан ба чамайг хаалгаар гарсны дараа ардаас чинь гүйсэн ч чи аль хэдийн өөр тийшээ явчихсан байсан. Чамайг нүдээрээ хайгаад олж чадаагүй түүний дотроо бодсон бодол:

"Хайран охин"

Тэюун

Та хоёр анх зүгээр л гудамжинд тааралдаж байсан. Чиний өмссөн энгийн цэнхэн жинс, том малгайтай цамц чинь түүний анхаарлыг татсан ба чи өмссөн цамцтайгаа их өхөөрдөм харагдаж байлаа. Магадгүй Тэюун чамд анхны харцаар дурласан ч байж магадгүй. Явтал чинь харцаа чамаас салгаагүй шүү.

Юта

Чамайг анх хараад дотроо яаж ч өөртэйгөө тэмцсэн анхаарлаа чамд хандуулахгүй байж чадаагүй. Эцэст нь өөртөө бууж өгөн чам руу хараад бүр байдгаараа инээчихсэн сууж байсан.

Дуёон

Ер нь бол тэр биш чи эхэлж түүнийг анзаарч харсан. Олон хүнтэй газар байсан ч чи түүнийг алдалгүй ширтэж чадаж байсан. Гэтэл тэр гэнэт л алга болчихсон ба ардаас чинь хэн нэгэн ярьхад чи цочих нь тэр.

Дуёон: Яасан? Миний гоо үзэсгэлэнд татагдаад намайг хайж байв уу?

Жэхён

Чи гадуур найзуудтайгаа зугаалж явж байгаад гарцан дээр ирэн урагш хартал гарцны цаана нэгэн залуу та нарыг ээлжлэн харж байлаа. Удалгүй тэр чам руу харахад л чи түүнийг ширтэж байснаа мэдэн хурдхан харцаа буулгасан хэдий ч дахиад л түүн рүү харлаа. Та хоёр гарцны ногоон гэрэл астал бие бие рүүгээ харсан бөгөөд гарцаар зөрөх үедээ Жэхён чамд дугаараа бичсэн цаасаа атгуулаад амжсан юм.

Жонү

Чи танилынхаа гэрээс гарч яваад лифтэнд түүнтэй тааралдсан. Лифтэнд зөвхөн та хоёр байсан бөгөөд лифт 1 давхарт очихынхоо өмнөхөн гацан унтарч та хоёр тусламж иртэл хүлээх шаардлагатай болсон. Тусламж ирж лифтнээс та хоёрыг гаргах хүртэл багагүй хугацааг та хоёр хамт өнгөрүүлсэн ба хоорондоо танилцан, сайн ярилцаад амжсан шүү.

Марк

Чи гудамжинд гүйж яваад нэг хүнийг мөргөсөн нь Марк байлаа.

Марк: Ёооё, замаа хараач дэ-

Чи: Уучлаарай

Марк төвөгшөөсөн байдалтай эргэж харсан ч чамайг хараад шууд нүд нь томрох нь тэр.

Марк: ...

Марк: Зүгээрээ *Сандрах*

Чи эргэж хараад яваад өгөхөд Марк ард чинь чамайг дагуулж харан гараа савчсаар үлдсэн юм.

Хэчан

Чи түргэн хоолны газар найзуудтайгаа ирсэн. Захиалгаа чи өгөхөөр болон касс руу очин зогсож байтал ард чинь мөн хэн нэгэн захиалгаа өгөхөөр ирж зогслоо.

Чи захиалгаа өгч тооцоогоо хийгээд эргэтэл кассны эгч чамайг хариултаа дутуу авчихаж гэж дуудав. Чамайг эргэж хартал ард чинь зогсож байсан залуу хариултыг чинь аван чам руу ирж байлаа. Тэр ирэн чамд хариултыг чинь сунгах үед чи баярласнаа илэрхийлэн авах гэтэл тэр буцаагаад гараа татчихав.

Чи: Яаж бай-

Чамайг үгээ дуусгаагүй байтал тэр "Намайг И Дунхёг гэдэг. Хэчан гэж байхал болно" гэв.

Чи: Юу вэ...?

Чамайг амандаа ийн үглэсний дараа тэр дугаараа чамд өглөө.

Хэчан: Хариултаа авахаар уулзана гэж найдаж байна.

Ингэж хэлээд тэр хариулт мөнгийг чинь халаасандаа хийгээд гараад явчих нь тэр.



Сайн уу~~~

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now