24

1.1K 75 19
                                    

Чамайг зурагт хагалчих үед

(Би өөрөө хоёр ч удаа зурагтаа хагалж, эвдэлж байсан түүхтэй XD)


Тэил

Тэилийн доод зовхи татан: Яаж?

Чи хуруугаа оролдон: Би зүгээр л түлхсэн чинь...

Тэил: Хананд өлгөөтэй зурагтыг дахиж хана руу түлхэхээр яадаг юм?


Жонни

Жонни: Би одоо чамаас айж байна.

Чи: Би санаатай эвдлээгүй шдээ.

Жонни: Хэн мэдэхэв. Намайг бас санаандгүй алчих ч юм бил үү?


Тэюун

Чи Тэюуны нүдэн дээр зурагт хагалав.

Тэюун сандран: Чи зүгээр үү?

Чи: Би зүгээр ээ. Зурагт л...

Тэюун: Зурагт ямар хамаатай юм бэ? Чи зүгээр биз? Гар хөлөө цохиогүй биз дээ?


Юта

Юта: Зүгээр аятайхан хөлөөрөө яваад, насандаа намбатай байж болдоггүй юм уу?

Чи: Хаашаа юм? Би тэгээд гараараа үсэрч явж байгаад эвдэлчихсэн болж таарав уу?


Дуёон

Дуёон: Хайран зурагт. Одоо дахиж шинийг авахаар хэр их мөнгө үрнэ гэж бодож байна?

Чи: Уучлаарай.

Дуёон санаа алдан: Болдог бол чамайг зараад, зарсан мөнгөөрөө зурагт авахгүй юу.

Чи: Хүн гэмшээд байхад давраад байгаарай.


Жэхён

Жэхён: Одоо бүр зурагт эвдэлж байгаа юм уу?

Чи доош харан: Харин ийм л юм болчихлоо.

Жэхён: Зурагт шдээ?

Чиний нулимс цийлэгнэн: Мэдэж байна аа, уучлаарай.

Жэхён: Өөрөө гэмтчихээгүй нь ашгүй дээ. Алив нааш ир, битгий уйлаад бай. Би уурлаагүй. Хоёулаа гарч шинэ зурагт авцгаая.


Жонү

Жонү: Хонгор оо? Хоёулаа зурагтгүй амьдарцгаах уу?

Чи: Яаж дээ?

Жонү: Гоё эрүүл гэр бүл болно шдээ.


Марк

Маркийн нүд орой дээрээ гаран: Энэ гэрээс юм үлдэх нь үү?

Чи: Би ганц зурагт л эвдэлсэн шдээ.

Марк: Тоглоод байна уу? Чи нийт 7 аяга хагалсан, нэг сандал эвдэлсэн, гэрэл шатаасан, буйдан урсан, цонх хагалсан. Больё, юм аа бэлд. Арал дээр очиж амьдаръя.


Хэчан

Хэчан хэлэх үггүй болон: Чи чинь...

Чи худлаа инээн: Хэхэ, гэнэтийн бэлэг.

Хэчан: Цаашдаа яаж гайхшруулах юм бол доо.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now