29

1K 82 40
                                    

Чи тэднээр жирэмсэн гэж хэлэн тоглох үед

(Одоо ингээд та нарын маань санаанууд ороод явна даа^^ Удаан алга болсонд уучлаарай ТТ Юутай ч эргээд ирлээ🤍)

Тэил

Тэр шоконд орон хийж байсан зүйлээ зогсооно.

Тэил: Нээрээ юу?

Чамайг толгойгоо дохиход тэрээр чамайг тэвэрч аван дороо үсчин баярлаж эхлэв. Харин чамайг тоглож байгаагаа хэлэхэд түүний хамаг баяр баясгалан алга болж чамтай долоо хоног үг солиогүй юм даа.


Жонни

Жоннигийн нүд томрон: Чи намайг хуурсан юм уу???

Чи: Юу? Би яагаад тэгнэ гэж? Намайг жирэмсэн болсонд баярлахгүй байгаа юм уу?

Жонни: Чи өөрөө гэнэт жирэмсэн болчхоод над руу дайраад байна за юу. Чи надад 2 сарын өмнө уурлаад хориг тавьснаас чинь хойш хоёулаа с-

Чи амыг нь даран: Чшшш! Ойлголоо. Би тоглосон юм. Чи миний бодсоноос ухаантай юм байна.

Жонни гарыг чинь аван: Ямар тэнэг хүн нь хэзээ хамгийн сүүлд тйим юм хийснээ санахгүй байдаг юм???


Тэюун

Тэюуны нүд гялалзан: Үнэн биз дээ?

Чи: Тийм ээ.

Тэюун хоёр тийшээ гүйн: Би аав болсон!

Түүний аз жаргалтай төрхийг хараад чи гэмшин түүнд тоглоом байсан тухай хэлэхээр завдсан ч чадсангүй.

Тэюун: Би аав ээжид хэлэх үү? Эсвэл танай аав ээжид эхлээд хэлэх үү? Эсвэл залуусд хэлэх хэрэгтэй юм болов уу? Ерөөсөө чив чимээгүй байж байгаад гэнэт төрснийх нь дараа "гэнэтийн бэлэг" гээд гаргаад ирэх үү?

Тэр чамайг юм хэлүүлэлгүй өөрөө тасралтгүй ярьж байлаа. Чамайг дахиад ам нээтэл Тэюун чамайг тэвэрч аваад уйлчих нь тэр.

Тэюун: Баярлалаа. Намайг хайрлаж байгаад үнэхээр их баярлалаа.


Юта

Юта чам руу цоо ширтэн: Батал.

Чи нүдээ томруулан: Юу гэсэн үг юм?

Юта: Нөгөө нэг урт, цагаан, нарийхан юм байдаг даа. Тэр юмаараа эхлээд шалга.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now