7

1.4K 74 9
                                    

Тэдэнтэй муудалцаж байхдаа дальдчих үед (Hyung Line)

(Үнэхээр урт reaction болно XD)

Тэил

Тэил та хоёрын муудалцах болсон шалтгаан нь чи түүний цагаан цамцыг будагтай хувцастай андуурч цуг угааснаас болсон. Түүний маргааш нь өмсөж явах байсан цагаан цамц цэнхэр эрээн болсон байх бөгөөд үүнийг харсан Тэил уурлан, чамд хэдэн үг хаяж, чи тэвчилгүй өөдөөс нь орилсноор хэрүүл эхэлсэн.

Тэил: Яагаад тийм тод цэнхэр өнгөтэй хувцсыг цагаан цамцтай хамт хийчихсэн юм бэ? Юугаа бодож байдаг юм? Бүхэл бүтэн хоёр хувцас харсаар байгаад хамт хийчихсэн хэрэг үү?

Би: Би андуурчихаж гэж хэлсэн шдээ. ("шүү дээ" гэж бичдэг гэдгийг нь мэднэ шүү) Би ямар албаар ийм болгосон юм уу?

Тэил гартаа барьж байсан цамцаа уурандаа дэргэдэх буйдан руугаа шидэхээр гараа далайх үед чи өөрийг чинь цохих гэж байна гэж андууран гараараа толгойгоо халхаллаа. Үүнийг харсан Тэил тэр дороо зогсох нь тэр.

Тэил болгоомжлонгуй: Чи зүгээр үү?

Чи гараа удаанаар буулган, нусаа татан: Намайг цохих гэж байна л гэж бодсон.

Тэил: Уучлаарай. Би чамайг айлгахыг хүсээгүй шүү. Өөр цамц өмсөж болох байтал түргэн уурласан миний буруу.

Чи: Зүгээр ээ. Цав цагаан цамцыг нь ийм муухай болгочихсон байхад. Миний анхааралгүй байдлын л буруу.

Тэил: Тэгвэл... эвлэрэх үү?

Чи толгойгоо дохин: Тэгье.

Жонни

Жонни их хуваариас болж маш их бухимдалтай мөн ядарсан байсан бөгөөд гэртээ орж ирэхэд нь чи хэтэрхий олон зүйл асууж шалгааснаас болж түүний бухимдал гэнэт гадагшилсан.

Жонни: Ямар ядаргаатай юм бэ? Ганц орой чимээгүй байж болдоггүй юм уу? Би ядарч байна. Намайг зүгээр унтуулаадах.

Чи: Би чамд л санаа тавьж байхад яагаад уурлаад байгаа юм? Би зүгээр л хоолоо идсэн үү? идээгүй бол ямар хоол идмээр байна? шүршүүрт орох уу? гээд энгийн л зүйлс асуусан биз дээ?

Жонни: Наад анхаарал халамжаа ганц өдөр мартаад өг. Би унтмаар байна.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now