Тэд чамайг араар чинь тавьж байгаад баригдах үед
(Ер нь цаашдаа 30,40 гээд яг ийм тогтсон хэсгүүд дээрээ нэг иймэрхүү аймар ч гэх юм уу, гэнэтийн хэсгүүд өгч байх уу? XD Энэ аймар биш байна гэвэл энэнээс эвгүй хэсэг өгсөн ч болно XD Бас энэ хэсэг их урт шүү~)
Тэил
Чи найзуудтайгаа кафед сууж байтал дэргэдэх ширээнд чинь Тэил нэгэн эмэгтэйн хамт сууж байхыг анзаарлаа.
Чи очин: Тэил?
Тэил чамайг харан, сандраад: Өө... чи?
Чи эхэндээ юу ч бодолгүй: Чи? Намайг харсандаа таатай биш байгаа бололтой. Энэ хэн юм? Стафф? Ажилтай байгаа юм уу? Би саад болоод байна уу?
Эмэгтэйн царай барайж, чам руу нэг л ёозгүй харахыг чи анзаарлаа.
Чи уур амьсгал биш байгааг мэдрэн: Энд яг юу болоод байгаа юм? Юу ярьцгааж байсан юм? Би мэдэж болно биз дээ?
Эмэгтэй: Тэил? Аль 2 сарын өмнөөс л сална гээд байсан биз дээ? Харин ч энд таарсан нь болж. Уучлаарай, гэхдээ Тэил өөрөөс чинь уйдаад удаж байна. Би муухай үг хэлмээргүй байгаа болохоор одоо Тэилийг минь тавиад явуул. Түүнийг минь тайван амьдруул. Тэил явцгаая.
Чи сонссон зүйлдээ итгэж ядан Тэил рүү гомдол бас найдлага тээсэн нулимстай харцаар харан: Тэил? Энэ эмэгтэй надаар тоглоод байна, тийм үү?
Харин Тэил суудлаасаа босон нөгөө эмэгтэйг хөтлөөд "Уучлаарай" гэж хэлчхээд яваад өгөв.
Жонни
Чи гэртээ ирэх цагаасаа хэдэн цагаар эрт ирэв. Харин чамайг ороход унтлагын өрөөнд чинь Жонни нэгэн эмэгтэйг тэврээл унтаж байлаа.
Чи эхэндээ хамаг уур чинь буцлан, тэднийн яаж цааш нь харуулахаа бодож байсан ч дараа нь уур хилэн чинь гомдол болж хувиран уйлчихгүйг хичээн тэднийг сэрэхийг хүлээн том өрөөнд сууж байв.
Цагийн дараа Жоннигийн дуу сонстож: Одоо яв аа. Нөгөөх чинь ирэх цаг нь бараг болж байна.
Эмэгтэй: Салах болоогүй юм уу?
Жонни: Дараа сард төрсөн өдөр нь болно. Тэрийг өнгөрөөгөөд сална аа.