13

1.2K 78 26
                                    

Тэдэнд салъя гэж хэлэхэд

Тэил

Чи: Хоёулаа салъя.

Зүв зүгээр мөрөөрөө зурагт үзээд сууж байсан Тэил: Яаж байгаа юм?

Чи: Зүгээр л... ер нь их удаан бодлоо л доо. Цаашдаа энэ харилцаа нэг их удаан үргэлжлэхгүй юм шиг санагдаад.

Тэил зурагтаа унтраан, өндийгөөд: Тэгээд?

Чи: Тэгээд ирээдүйд бие биенээ ядаж сайнаар нь дурсахын тулд одоо шийдвэр гаргах хэрэгтэй юм шиг санагдсан юм.

Чамайг Тэил рүү хартал түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байв.

Чи сандран, зурагтыг нь асаан: Битгий уйлаа. Зурагтаа үз. Би тоглосон юм аа.

Тэил: Ингэж serious царайтай тоглоод байхдаа яадаг юм??? Ийм юмаар тоглож болдог юм уу?

Жонни

Чи Жонниг дуудан хажуудаа суулган: Надад хэлэх их чухал юм байна.

Жонни: Жин нэмчихэж үү?

Чи: Хоёулаа салцгаая.

Жонни гацан: Би түрүүн сонссонгүй ээ. Дахиад хэл дээ?

Чи: Хоёулаа салъя гэлээ.

Жоннигийн сүнс нь гараад явчихсан мэт царай нь барайн: Би ямар нэгэн юм буруу хийсэн юм уу? Би гомдоочихсон уу? Яагаад гэнэт салах гээд байгаа юм бэ? Би цаашдаа хичээнэ ээ. Ганцхан боломж дахиад олгож болохгүй юу?

Чи инээмсэглэн, хацрыг нь чимхээд: Тоглосон юм даа. Яахыг чинь харах гээд.

Тэюун

Чи: Тэюун аа.

Тэюун хоол хийнгээ: За?

Чи: Салцгаая.

Тэюун хийж байснаа зогсоон чам руу харав.

Чи: Салах нь зөв юм шиг байна. Би дээшээ гарч юмаа бэлдлээ. Уучлаарай.

Чамайг босох үед Тэюун урд чинь ирж өвдөг сөгдөн: Гуйя, дахиад бодоод үз л дээ. Надад илүү сайжрах жаахан л хугацаа олгочихож болохгүй юм уу? Би юу ч байсан хичээж хийнэ ээ. Амлаж байна. Илүү халамжилж, илүү хайрлах болохоор битгий намайг орхиоч дээ?

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now