Чиний сарын тэмдэг ирсэн үед (reaction болгонд байдаг алдарт хэсэг)
Тэил
Тэил: Халуун юм уусан юм уу?
Чи эвхэрч хэвтэн: Халуун юм уусан ч зүгээр болохгүй байна.
Тэил: Халуун жин саван дээрээ тавьсан юм уу?
Чи: Тийм ээ, тэгсэн ч үр дүн алга.
Тэил: Доороосоо даарчихсан юм уу? Зузаан хувцаслаж бай л даа.
Чи: Ядаргаа минь, бүх юмыг халуунаар шийдэж болно гэж бодоо юу???
Жонни
Чи муухай аашлан: Одоо шал арч.
Жонни: Би өглөө бас мөлхөж угаасан шдээ. Тэгээд зогсолтгүй гэр цэвэрлэлээ.
Чи: Энэ шал чинь заваан болчихож.
Жонни гонгинон: Аргагүй шд. Чи өдөржин хоол захиалаад, тэд нарыгаа идэж байна гээд асгаад байгаа юм чинь.
Чи: Чи надад хайргүй болохоороо заваан газар амьдруулах гээд байгаа юм байна л даа.
Жонни: За, за, за, угаалаа за юу.
Тэюун
Чамайг өглөө босоход Тэюун чамд уут дүүрэн ариун цэврийн хэрэглэд өгөв.
Чи: Юу вэ?
Тэюун чамд шоколад гаргаж өгөн: Өнөөдөр чиний сарын тэмдэг ирэх өдөр.
Чи: Яаж мэдэж байгаа юм?
Тэюун: Би чиний талаар бүгдийг нь мэднэ.
Чи:....
Чи: Тэюун аа, наадах чинь жоохон аймаар байна.
Юта
Чамайг нүүрээ дэрэнд наан доошоо харан хэвтэж байхад Юта яах учраа олохгүй сууж байв.
Чи: Өвдөөд байгаа болохоор уурлах уу, эсвэл уйлах уу гэдгээ мэдэхгүй байна.
Юта худлаа инээн: Уурлаж яах юм бэ.
Чи тэр даруй уйлж эхлэхэд Юта сандран: Үгүй ээ, уурласан нь дээр юм байна.