46

673 64 5
                                    

Чамайг ирээдүйд эмч болно гэх үед

1. Чи өөрийгөө үнэхээр бүтэлгүй нөхөр гэж төсөөлж уншаарай~

2. Эмч болох мөрөөдөлтэй хүмүүсээсээ үнэхээр их уучлалт гуйж байна~ Энэ хэсгийг зүгээр л нэг төсөөлөл гэдгийг ойлгож битгий хүндээр хүлээж аваарай. Хичээж заавал мөрөөдөлдөө хүрээрэй❣️


Тэил

Тэил нэг их анхаарал хандуулалгүй: Өө зөзө.

Чи: Яасан юм? Эмч болохоор яачхаад байгаа юм?

Тэил тоож байгаа юм юу ч байхгүй: Үгүй ээ, зүгээр л... Ядаж чамд цагаан өнгө ч зохидоггүй шд.


Жонни

Жонни хөмсгөө өргөн: Чи эмч болчихвол би явж цэцэрлэгийн багш боллоо.

Чи: Яаж байгаа юм?

Жонни нүдээ нарийсган: Биелэгдэшгүй даалгавар гэж кино үзсэн үү???


Тэюун

Тэюун: Гэхдээ дахиад бодож үзэх хэрэгтэй юм шиг санагдахгүй байна уу? Ийм хариуцлага өндөртэй мэргэжлийг ингээд шууд шийдэж болохгүй байх. Гэхдээ би чамайг ямар ч шийдвэр гаргасан дэмжинэ л дээ.

Чи хөмсгөө зангидан: Намайг хариуцлагагүй гээд байгаа юм уу?

Тэюун: Үгүй ээ... магадгүй хэхэ...


Юта

Юта: Боль оо, боль. Больж үз, за юу.

Чи: Үгүй. Би шийдчихсэн.

Юта: Чи өнөө өглөө л цээжнийхээ баруун талыг бариад зүрх өвдөөд байна гээд байсан биз дээ?

Чи: Тэгээд?

Юта том хараад: Хүний зүрх зүүн талдаа байдаг юм!


Дуёон

Дуёон: Ээ, чи өчигдөр махны дэлгүүрийн эзэн болно гээд байсан биз дээ?

Чи: Болилоо. Би одоо эмч болно.

Дуёон: Чи уржигдар цагдаа болно гэсэн шдээ.

Чи: Больчихсон гээд байна.

Дуёон шаналгаатай царай гарган: Чи маргааш ямар нэгэн аминд халтай хүн болохгүй гэсэн баталгаа байгаа юм уу???


Жонү

Жонү: Хөөх, нээрээ юу?

Чи: Тийм. Би тэгээд чамайг ч бас өвдөх болгонд эмчлэх болно.

Жонү: Тийм үү? Би чамайг хамгийн сайнаараа дэмжих болно оо. Гэхдээ битгий мэс заслын эмч болоорой.

Чи: Яагаад?

Жонү инээмсэглээд: Мэс та хоёрт жоохон л итгэхгүй байна.


Жэхён

Жэхён чамайг дээрээс чинь доош хараад: Гэхдээ л би чамайг чагнуур эсвэл тариа барьчихсан байгаагаар төсөөлөхгүй байгаа байхгүй юу...

Чи: Төсөөлөл хамаагүй. Би бодит болгоно.

Жэхён: Харин тэгээд бодит болгох төсөөлөл ч алга гээд байхад.

Жэхён: Хэрвээ төсөөлөгдөхөөр бол кинон дээр гардаг эсрэг талын алуурчин эмч нар л санаанд орж байна.


Марк

Марк бүлтгэнэн: Би юу сонсчихов?

Чи: Би эмч болно.

Марк: Наад хутгаараа яах гэж байгаа юм?

Чи: Чамд задлан хийе.

Марк: ...


Хэчан

Хэчан нууцаар утсаар ярин: Надад яг одоо гэр рүүгээ буцах тасалбар хэрэгтэй байна.

Хэчан: Миний өрөөний бүх хаалга цонхыг битүүлээрэй.

Хэчан: Манай гэрт эрхтний хулгайч байгааг би сая мэдсэн учраас одоо харилаа.


















Жэхён, Жонү хоёрын байрыг солиод биччихэж, дууссан хойноо л анзаарлаа🥲

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now