36

1K 74 5
                                    

Тэд гэр цэвэрлэхдээ

Тэил

Тэил шалтаг хайн буйдан дээр хэвтэнэ.

Чи: Чи наад өгзгөө буйдангаас салгачихаж болох уу?

Тэил: Би босоод тоос арчмаар байгаа ч миний хөл өнөөдөр их өвдөөд байна.

Чи: Гэнэт яагаад?

Тэил: Мэдэхгүй ээ. Яг босоод цэвэрлэгээ хийх гэхээр л өвдөөд болохгүй юм.

Чи гартаа байх шалны модоо далайн: Аан, би тэгвэл бүр өвтгөөд өгье. Чи нэг мөсөн эмнэлэгт очоод хэвтэж бай!

Тэил: За бослоо доо!


Жонни

Жонни тухалж суугаад чамайг энийг ч арч, тэрийг ч арч хэмээн үглэнэ.

Чи: Өөрөө юм хийхгүй юм бол ядаж чимээгүй бай л даа.

Жонни: Би чамайг яг л гүнж шиг байлгаж байгаа биз дээ?

Чи: Юу?

Жонни: Яг үнсгэлжин шиг.

Чи түүн рүү гартаа байх шалны алчуур, бээлийгээ шидээд: Чи тэгвэл яг хойд эх шиг нь байна!


Тэюун

Тэр бараг чамаар юу ч хийлгэсэнгүй. Өөрөө бүх гэрээ цэвэрлэчхэв.

Чи: Ядрахгүй байна уу?

Тэюун: Зүгээр ээ. Угаасаа замбараагүй орчинд байж чаддаггүй болохоор.

Чи: Би туслах байсан юм.

Тэюун чамайг үнсээд: Хэрэггүй ээ. Чи ажлаа/хичээлээ хий.


Юта

Чи: Хөөе, арчаач ээ.

Юта залхуутай нь аргагүй: Арчаад л байна шдээ.

Чи: Би чиний оронд байсан бол өдийд дуусгачих байсан юм.

Юта: Тэгвэл чи ирээд хий л дээ.

Чи: Чи ирж цонх угаах уу?

Юта: Өө хэрэггүй ээ, би тоосоо арчаад байж байя.


Дуёон

Дуёон тоос соруулангаа дуу аялана. Харин чи өндрөөс юм авах гэж байгаад дээрээсээ өчнөөн зүйл унагачхав. Арай гэж уналгүй сандал дээрээ тогтож байгаа чи Дуёон руу орилон тусламж эрнэ.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now