Чамайг зүүдэндээ ярих үед
Тэил
Та хоёр хамтдаа унтаж байх бөгөөд шөнө дунд чи гэнэт ярьж эхлэв.
Чи амандаа бувтнан: Золиг минь.
Тэил харин унтсаар байв.
Чи арай чангаар: Хөөш!
Тэил цочиж сэрээд, нойрмог дуугаар: Яасан бэ?
Чи: Болгоод өгье л дөө!
Тэил гайхан чам руу өнгийж хараад, унтаж байгааг чинь мэдэн арай тайвшраад: Тэг ээ, наад муугаа болгоод өг.
Тэил ингэж хэлээд яг буцаад унтах гэж байхад нь нүүрэн дундуур нь чи цохиод авав.
Жонни
Чи Жоннигийн энгэрт наалдсан байх бөгөөд бөглүү дуугаар: Таалагдахгүй байна.
Жонни нойрмоглон: Юу гэнэ ээ?
Чи: Үгүй.
Жонни нүдээ хагас нээн чамайг хараад: Зүүдлээд байгаа юм уу?
Чи: Үгүй.
Жонни: Юу зүүдлээд байгаа юм бол доо?
Жонни чамайг бувтнаж байх хооронд чинь үсийг чинь хойшлуулаад, унтах гэтэл чи огцом: ҮГҮЙ ГЭЭД БАЙНА!!!
Харин Жонни гайхан чам руу харахын завдалгүй чи түүнийг хөлөөрөө түлхээд орноос унагачхав.
Жонни шалан дээр унасан байрлалдаа хэвтэн: Би яг чиний гарт л үхэх гээд байна даа.
Тэюун
Тэюун орон дээр суугаад зарим бичиг цаасыг цэгцэлж байх хооронд чи түүнийг харж байгаад унтаад өгсөн байв.
Чи: Тэюун аа...
Тэюун гартаа байх цаас руугаа харсан чигтээ: Ммм?
Чи: Тэюун...
Тэюун чам руу толгойгоо эргүүлэн, унтаж байхыг чинь хараад инээмсэглэн, хажууд чинь хэвтээд ярихыг чинь сонсож эхлэв.
Чи: Хайртай...
Тэюун: Би ч бас.