21

1K 74 18
                                    

Чамайг араар чинь тавьж салсныхаа дараа

(Өмнөх хэсгийн үргэлжлэл~ Ер нь тэгээд нэгэнт эхлүүлсэн сэдэв юм чинь тултал нь сайхан бичээд нэг мөсөн дуусгаад дараагийн хэсгээсээ буцаад хөгжилтэй, гэгээлэг хэсгүүд орно оо ^^)


Тэил

Тэил кафегаас гараад хэдэн гудамж явсныхаа дараа дэргэдэх эмэгтэйгээсээ гараа татаж авлаа.

Тэил: Баярлалаа.

Эмэгтэй: Зүгээр дээ. Надад бол их л эвгүй байлаа. Заавал ингэж салах хэрэгтэй байсан юм уу? Зүгээр салъя гээд хэлчихэж болохгүй байсан юм уу?

Тэил: Тэр надаас илүү зүйл хүсч байсан шдээ. Би яаж ч хайрласан ерөөсөө бусад шиг бүх цаг заваа зарцуулж чадахгүй байсан.

Эмэгтэй: Чи түүнд хайртай юу?

Тэил санаа алдан: Мэдээж. Өнөөдөр миний хувьд хамгийн хүнд өдөр байлаа. Магадгүй ирээдүйд хамтлаг тарсан ч би хэзээ ч өнөөдөр шиг гуниглахгүй байх. Тэр дахиж надаас илүү цаг зав, халамж хүлээгээд мэргэжилд маань тааруулж амьдарч болохгүй. Илүү сайн хүнтэй учрах хэрэгтэй. Ядаж л намайг өөр хүнтэй гэж итгэвэл тэр намайг илүү хурдан мартах болохоор л ийм арга ашиглалаа. Зүрх минь үгүй болж байх шиг байна.


Жонни

Жонни чамайг гараад явсны дараа нөгөө эмэгтэй рүү хараад толгойгоо дохилоо.

Эмэгтэй гүн санаа алдан: Чи яаж түүнийг эрт ирэхийг нь мэдсэн юм бэ?

Жонни: Ажил руу нь залгасан юм аа. Хэзээ ирэхийг нь асуух гээд. Гэтэл бодсоноос эрт ирж таарсан шүү.

Эмэгтэй: Яагаад заавал ийм хогийн аргаар салж байгаа юм? Тэр чамайг насаараа үзэн ядах байх.

Жонни гунигтайгаар одоо хүртэл хаалга руу ширтэн: Наадахыг чинь л хүсэж байна. Сүүлд надаас болоод сасэнүүд түүнийг алах шахсан. Хөл, гар нь хөхрөөд, аймшигтай болчихсон байсан хэрнээ л инээгээд л намайг халамжилж байсан. Энэ явдал нэгээс олон удаа болсон ч би алийг нь ч мэлэж чадаагүй. Бүх юм болоод өнгөрсөн хойно л мэддэг. Би түүнийг ингэж зовоож чадахгүй ээ. Би түүнийг өвтгөж байсан.

Эмэгтэй: Тэр жаргалтай амьдрах байх аа. Чи түүнийг холоос хүртэл ингэж их хайрлаж байгаа юм чинь. Би ч явъя даа. Хүүхэд маань намайг хүлээж байгаа.


NCT 127_ ReactionWhere stories live. Discover now