5

1.2K 84 16
                                    

Чи тэднийг бүтэн нэрээр нь дуудах
үед

Тэил

Чи: Мүн Тэ Ил!!!

Чамайг гал тогооны өрөөнөөс ийн орилох үед Тэил толгойгоо гал тогоо руу цухуйлган: Хэрвээ наана чинь байсан нүүрний тос хогийн саванд орчихсон байгааг хараад над руу уурлах гэж байвал сонсож бай! Чиний буруу, ойлгов уу!

Чи: Би зүгээр л тоглосон юм... Хүлээгээрэй!? Миний тос яасаан?

Тэил: Юу л даа... Наад тос чинь угаалгын өрөөнд байдаг... Ер нь яах гэж энд тавьсан юм? Байсан юмыг байсан байранд нь байлгаж сур!

Жонни

Та хоёр зурагт үзэн сууж байлаа. Чи дээш суун харин Жонни хөлийг чинь дэрлэн хэвтэж байв. Гэтэл унтлагынхаа өрөөнд ямар нэгэн юм унаж байхыг чи сонслоо.

Чи: Жонни, ямар нэгэн юм нураад байх шиг байна. Би очиж янзлах хэрэгтэй байх. Босож байгаач.

Жонни улам тухлан хэвтээд: Орхи л доо. Энэ киног дуусахаар би янзлаад өгье.

Чи: Чи эндээ унтаад өгчихвөл яах юм?

Жонни: Би хэзээ унтаж байсан юм?

Чи: Яг одоо нүд чинь хаалттай байна.

Жонни нүдээ нээн: Би унтаагүй ээ, унтах ч үгүй. Чи ер нь хэзээ ийм ажилсаг болчихсон юм бэ?

Чи хөмсгөө зангидан чангаар: Со Ёну!

Чиний уурлахыг сонссон Жонни огцом босон: Ойлголоо доо. Би яг одоо очоод янзлаад, замаараа угаалгын өрөөгөө цэвэрлээд, нэг мөсөн хувцсаа угаачхаад ирье за юу!

Тэюун

Бүтэн цаг гарны хугацаанд шал гөлрөн чимээгүй суусан чамайг яриулахын тулд Тэюун үйлээ үзэж байв.

Тэюун: Хайраа, ямар нэгэн юм хэл л дээ.

Тэюун: Муухай юм тохиолдсон юм уу? Эсвэл надад гомдчихсон юм уу?

Тэюун: Ядаж хуруугаа хөдөлгө л дөө.

Тэюун: Үхчихсэн юм уу?

Тэюун: Би айгаад байна шдээ. Ямар нэгэн хөдөлгөөн хий л дээ.

Аргаа барсан Тэюун бараг уйлахын даваан дээр чи дуугарлаа.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now