Тэд бүдрээд уначих үед
Тэил
Тэил та хоёр хамт алхаж байлаа. Чи их чухал зүйл түүнд ярьж байв.
Чи: Тэгэхээр яах хэрэгтэй гэж бодож байна?
Чамайг асуулт асуун хажуу тийшээ хартал хэн ч байсангүй. Гайхан эргээд хартал Тэил газар сууж байв.
Чи: Чи чинь...
Дараа нь чи чангаар инээж эхэллээ.
Чи: Чи уначихаж байгаа хэрэг үү?
Тэил улайсаар: Харин...тэглээ...
Жонни
Жонни чиний яг ард явж байлаа. Та хоёр бяцхан зүйл дээр маргалдсанаас болоод бие биенийхээ дэргэд алхахаас зайлсхийсэн хэрэг.
Төд удалгүй ард чинь ямар нэгэн том зүйл нурах мэт чимээ гаран чи сонссон даруйдаа эргэж харвал Жонни газар хэвтэж байх нь тэр.
Чи санаа зовон түүнд дөхөн очвол тэр аниатай байсан хоёр нүднийхээ нэгийг нь багахан нээн чамайг хараад буцаагаад аничхав. Мэдээж чи тэрийг нь анзааралгүй яахав.
Чи: Босохгүй юм уу?
Жонни чимээгүй хэвтэнэ.
Чи: Хэрвээ чи өөрийгөө үхчихсэн гэж итгүүлээд саяны хэрүүлд намайг өөрийгөө буруутгахыг сонсохыг хүссэн бол өнөөдөр чиний өдөр биш байна, хонгорхон Жонни минь.
Тэюун
Та хоёр гадаа талбайн хөгжмийн наадам дээр шахсан олон хүмүүс дунд тэднээс дутахааргүй хөгжилдөн зогсож байтал нэг бяцхан нохой Тэюуны хоёр хөлний завсраар гэнэт явж өнгөрснөөс болж тэр тэнцвэрээ алдан уначихав.
Чи: Тэюун аа, зүгээр үү?
Чи: Чи хаана байна аа?
Чи: Тэюун?
Чи түүнийг чихсэн олон хүмүүс дундаас татан босгох гэтэл тэр унасан газраа байхгүй байв. Чи түүнийг хайн сандран яг л пиг хүнтэй автобусанд чихэж байгаа мэт олон хүмүүс дунд чадахаараа зүсэн явж байлаа.
Эцэст нь чи түүнийг хөл нь газар хүрэхгүйгээр хүмүүст шахуулснаасаа болоод аясаар нь ийш тийш хөдөлж байхтай таарав.