Эрэгтэй найзтай чинь хардахдаа
Тэил
Тэил амандаа үглэн: Бас л сайхан байгаа юм шүү. Тэврэлдээд л, инээлдээд л. Энэ хэзээ намайг ингэж тэвэрдэг байсан юм.
Чи: Юм хэлсэн үү?
Тэил шал худлаа инээн: Юу хэлэх вэ дээ.
Чи сонин харан: Яачихсан юм?
Тэил: Найз охиноосоо тэврэлт авч байсан эсэхээ бодоод л. Өөр яачихсан байна?
Жонни
Жонни: Яг зүгээр найз биз?
Чи нүдээ эргэлдүүлэн: Тийм ээ, найз. Би чамд найз гэж бараг арав дах удаагаа хэллээ. Чи байхад би өөр хэн рүүгээ нүд унагадаг юм?
Жонни нүдээ нарийсган: Найзууд арай өөр л тэврэлддэг юм даа?
Чи: Тэгээд яг яах гээд байгаа юм бэ? Ойлгомжгүй гар вэ?
Тэюун
Тэюун хачин царайлан, найз руу чинь харан: Одоо би танилцах ёстой юу?
Чи: Тэюун аа, яагаад байгаа юм бэ? Миний найз шдээ.
Найз чинь: **** гэдэг. Танилцахад таатай байна. Бодсоноос царайлаг юм аа.
Тэюун ёозгүй харан: Би одоо яг юу гэж хэлэх үү?
Чи Тэюуныг нудран: Тэюун...
Тэюун чамайг бэлхүүсээр чинь тэврэн өөртөө наагаад: Шулуухан хэлэхэд чи надад таалагдахгүй байна, хөгшөөн.
Чи: ИЙ ТЭЮУН!!!
Юта
Юта найз руу чинь муухай харан, шүдээ сийгүүлэн: Накамото Юта гэдэг.
Найз чинь Ютагаас сүнсээ зайлтал айсан тул бушуухан явахын түйс болон гараад явчхав.
Чи: Яаж байгаа юм?
Юта: Чи өөрөө яаж байгаа юм?
Чи: Би яасан юм?
Юта: Нэг аятайхан залуу дагуулж ирснээ "Танилц миний найз" ч гэх шиг.
Дуёон
Дуёон: Ёстой өдөж байна аа, чи?