35

1K 85 12
                                    

Чамайг үсээ тайруулчихсан байгааг хараад

Тэил

Тэил: Зохиж байна ч гэх нь хаашаа юм.

Чи: Зохихгүй байна уу?

Тэил: Зохихгүй байна гэх нь ч бас хаашаа юм.

Чи: -__-


Жонни

Жонни инээмсэглэн: Гоё харагдаж байна. Илүү халуухан болчихож.

Чи: Гоё байна уу? Би тайруулах эсэхээ үнэхээр удаан бодсоны эцэст шийдвэрээ гаргасан шүү.

Жонни: Зохиж байна аа.

Чи: Чамд таалагдаж байгаа бол сайн л байна. Гэхдээ...

Жонни: Гэхдээ?

Чи: Би чамд зориулж тайруулаагүй бас чамаас ямар харагдаж байгаагаа асуугаагүй.

Жонни: Хүлээгээрэй, юу?

Чи: Өөрийгөө хайрлах хайр бол хамгийн гайхалтай хайр. *хаялах үсгүй ч үсээ хаялах*


Тэюун

Тэюун бага зэрэг гайхан: Яагаад үсээ тайруулчихсан юм бэ?

Чи: Юу л даа. Чиний ideal type чинь богино үстэй охид гэхээр чинь л...

Тэюун үсийг чинь оролдонгоо: Тэр хамаагүй шүү дээ. Зүгээр л богино үстэй охид илүү анхаарал татдаг гэсэн үг. Тэрнээс биш доторх хүн нь үзэсгэлэнтэй бол үсний урт хэнд хамаатай юм. Угаасаа би өөрийнхөө хайрыг олчихсон байхад.

Чи инээн: Баярлалаа.

Тэюун ч бас зөрүүлэн инээгээд: Гэхдээ чамд их зохиж байна.

Чи хэсэг хугацааны дараа түүн рүү огцом муухай хараад: Тэгэхээр богино үстэй охид чиний анхаарлыг үргэлж татдаг гэсэн үг үү?

Тэюун: Эхэхэ...


Юта

Юта сэжиглэнгүй хараад: Юугаа төлөвлөөд байгаа юм?

Чи: Юу?

Юта: Юугаа хийх гээд байгаа юм?

Чи гайхан: Зүгээр л үсээ тайруулсан юм. Асуудал байна уу?

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now