Хэрвээ тэд чиний багш байсан бол
Тэил (Солонгос хэлний багш)
Тэил: Тэгэхээр хүүхдүүд ээ, энд хүмүүс ихэнхдээ дүрмийн алдаа гаргадаг энийг анхаарч байгаарай.
Чи: Багш аа? Би яг Солонгос хэлний багш болохыг хүсдэг юм л даа. Та жаахан зөвлөгөө өгч болох уу?
Тэил: Чи намайг хүссэндээ багш болсон гэж бодож байна уу? Би багшийн сургууль ч төгсөөгүй шд. Яг хичээлийн эхний өдөр зүгээр гудамжинд явж байсан чинь "Чи яг багш шиг уйтгартай царайтай юм байна. Энд ажилла" гээд л чирээд аваад ирсэн шд.
Жонни (Англи хэлний багш)
Жонни: Англи хэл амьдралд их хэрэгтэй шүү.
Чи: Гэхдээ хэцүү байна. Яавал үр дүнтэй сурах бол?
Жонни: Цагийн хуваарь маш сайтай, төлөвлө-
Жонни: Заза больё, би зүгээр төрөхдөө л бараг сурчихсан байсан. Өөрөө аргаа олоод сур даа, харамсалтай байна.
Тэюун (Зургийн багш)
Чи: Багш аа, хүн болгон зурах авьяасгүй, тийм ээ?
Тэюун толгойгоо дохин: Мэдээж.
Чи: Зурах дургүй ч хүн бас байгаа, тийм ээ?
Тэюун: Тэгэлгүй яахав.
Чи: Хүнийг дургүй юмыг нь хүчээр хийлгэх нь хүчирхийллийн нэг хэлбэр мөн, тийм ээ?
Тэюун: Тийм шүү.
Чи: Хүнийг хийхгүй гэснийх нь төлөө эрх мэдэл, албан тушаалаар түрий барин албадан шахаж, шийтгэхэд хуулийн хариуцлага хүлээнэ, тийм ээ?
Тэюун: Тэгнэ ээ.
Чи: Тэгвэл багш аа баяртай. Би зурах дургүй бас зурахыг хүсэх ч үгүй байна. Насанд хүрээгүй хүүхдийг өөрийн багш гэсэн албан тушаалаар албадан хорьж, хүчээр шаардан хийлгэх гэж оролдох юм бол хүчирхийллийн эсрэг төвд хандана шүү!
Тэюун хаалгаар гарах чамайг дагуулж харсаар, зовхи нь таталдан:... *хэлэх үггүй болох*
Юта (Түүхийн багш)
Чи: Багш аа, та яаж Япон хүн байж Солонгос/ Монголын түүхийг ийм сайн мэддэг юм бэ?