Чамайг нас барсны дараа (муу ёр түй, түй, түй)
Тэил
Тэил бараг юм ярихаа больсон ба гишүүдээсээ тусдаа ганцаархнаа хооллодог болсон.
Мөн орой болгон дотроо чамтай ярилцаж байна гэж төсөөлдөг.
Тэил: Өнөөдөр ч бас би ганцаараа хоолосон.
Тэил: Чи намайг хоол идэхгүй байхаар яг эмээ шиг үглэдэг байсан болохоор би хүсэхгүй байсан ч хоол идэж байгаа.
Тэил: Шөнө унтах гэхээр их тайван байгаа нь намайг тухгүй болгодог. Хажууд тонгочиж, хөнжил булаах хүн байхгүй болчхоор үнэхээр эвгүй байдаг юм байна. *инээх*
Тэил: Хэрвээ би хоол идэхгүй бол чи ядаж зүүдэнд минь орж ирээд намайг загнах болов уу? *нүдэнд нь нулимс цийлэгнэх*
Жонни
Жонни бусдаасаа өөрийгөө тусгаарлаж эхэлсэн. Бас өдөр шөнөгүй тэмдэглэл хөтөлдөг болсон нь чамд хэлэхийг хүссэн зүйлсээ бичиж үлдээдэг болсон нь байв.
Жоннигийн тэмдэглэлд:
- Эргэн тойрныхон маань намайг юм ярихыг шаардах болсон. Гэхдээ үг дуугарах ямар ч хүсэл байхгүй байхад би яана гэж?
- Би чиний дуртай дууг сурч байгаа. Магадгүй би арай эрт сураад чамд дуулж өгөх хэрэгтэй байсан байх.
- Өнөөдөр Марк намайг дагуулж гарсан. Юу гээч, би тэр явдлаас хойш анх удаа инээсэн. Дагаад тэнгэр хүртэл цэлмээд, чамайг ч бас инээж байна гэж ойлгосон, зөв үү?
- Би өнөөдөр чиний дуртай хоолыг хийж идсэн. Бурхан минь, би энэ хоолыг өдөр бүр хийж өгөх хэрэгтэй байсан юм.
Тэюун
Өрөөнөөсөө гарахаа больсон, заримдаа уйлж байгаа нь тод сонсогддог.
Тэюун орон дээрээ дээш харан хэвтэнгээ чамд хийж өгч чадаагүй зүйлсээ бодно.
Тэюун: Би сарын өмнө чамд зайрмаг авч өгнө гэж хэлээд мартчихсан. Уучлаарай.
Тэюун: Чамайг нэг удаа залгахад чинь би харсан хэрнээ ажлаа илүүд үзээд утсыг чинь аваагүй. Би завгүй байсан ч авах ёстой байсан юм.