18

1.1K 81 10
                                    

Чамайг нүцгэн байхад чинь ороод ирэх үед

Тэил

Тэил хаалгаа нээгээд чамайг харсан даруйдаа хацар нь улайн, хурдхан шиг буцаж гарна.

Тэил том өрөөнөөс чанга дуугаар: Би үнэхээр санаатай ороогүй шүү. Би мэдээгүй. Уучлаарай.

Жонни

Жонни орж ирээд ичих ч үгүй чам руу харан жуумалзана.

Чи хажуудаа байсан алчуураар биеэ халхлан, ичсээр: Гараач дээ.

Жонни: Би яагаад гарна гэж. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээд гаргах юм шиг байна уу?

Чи ув улаан нүүрээ арай гэж нуун: Юугаа яриад байгаа юм бэ? Гар л даа.

Жонни чам руу дөхөн: Хаалгаа түгжээгүй чиний л буруу.

Тэюун

Тэюун орж ирээд чамайг хараад таг гацчих нь тэр. Харин чи амандаа дуу аялан Тэюуныг огт анзааралгүй цааш харан зогсож байлаа.

Тэюуны толгойд: Одоо гарах уу? Эсвэл дуудах уу? Эсвэл бүр очих хэрэгтэй юу? Уг нь гарах ёстой хэрнээ гармааргүй байх юм. Ядаж нүдээ салгах хэрэгтэй байх. Аа, миний нүд яагаад надад захирагдахгүй байгаа юм бэ? Өөр тийшээ хараач, Ий Тэюун өөр тийшээ хар.

Юта

Юта шууд хаалгаа буцааж хаагаад, хаалганы цаанаас: Би юу ч хараагүй шүү.

Чи: Ёстой тийм байх даа. Би чамд итгэхгүй байна.

Юта: Юу гэсэн үг юм? Би сая шууд өрөөнөөс чинь гарч байгаа биз дээ?

Чи: Чи аль дээр live дээрээ би донтой энэ тэр гээд байсан биз дээ? Надаас сайн нуусан байсан. Даан ч би олоод үзчихсэн за юу!

Юта: Тэр чинь одоогийн нөхцөл байдалтай ямар холбоотой юм?

Чи: Байж бай. Би хурдан хувцсаа өмсөөдөхье. Тэгээд хаалганы наана цаанаас биш яг нүүрлэж байгаад хэрэлдье. Хүлээж бай.

Дуёон

Дуёон хаалгаар орсон даруйдаа нүдээ эргэлдүүлэн: Энэ долоо хоногт 4 дэх удаагаа.

Чи гэмгүй царай гарган, худлаа инээгээд: Мартчихжээ.

Дуёон: Яагаад дандаа хаалгаа түгжихээ мартаж байдаг юм? Надаас өөр хүн ингээд ороод ирвэл яах уу?

Чи: Би яг одооноос хаалгаа түгжихээ мартахгүй ээ.

Дуёон гаслантай царай гарган: Ядаж наад биеэ халхлахгүй юм уу? Сүүлдээ нүцгэн бие чинь ханан дээрх жаазтай зураг шиг өдөр тутам харж байдаг зүйл боллоо.

Чи дахин худлаа инээн, алчуураар биеэ ороон: Өө, нүцгэн байгаагаа мартчихжээ.

Жэхён

Жэхён нүдээ даран: Уучлаарай. Мэдсэнгүй.

Чи улайн: Зүгээр ээ. Гарч байх уу? Би одоохон.

Жэхён толгойгоо дохин, нүдээ дарсан чигтээ: За.

Нүдээ дараад юу ч харахгүй байгаа Жэхён хаалга руу эргэж харахдаа хөлөө буланд цохин, гараа ширээнд цохиж, хаалга мөргөөд уначихав.

Чи сандран: Зүгээр үү?

Жэхён эцсээ хүртэл нүдээ даран, бараг мөлхсөөр өрөөнөөс гараад: Зүгээр ээ.

Жонү

Эхлээд та хоёр харц тулгарав. Дараа нь Жонүгийн нүд аажим аажмаар доошлон биеийг чинь харав.

Та хоёр зэрэг орилон, хоёр талд сандарна.

Жонү сандран: Яана аа, би юу харчхав аа? Уучлаарай.

Чи сандран: Алчуураа хаашаа шидчихэв ээ?

Жонү дахиад сандран: Би нүдээ аниад юу ч харахгүй байна аа. Хаалга хаана байна?

Чи бас л сандарсаар: Алчуур хааччихав аа?

Марк

Марк чамайг хараад нүд нь томрон, шүлсээ залгив.

Чи биеэ халхлан: Марк? Гарахгүй юм уу?

Марк ширтсэн чигтээ хөдөлгөөнгүй зогссоор л.

Чи: Марк? Зүгээр үү? Гарч байгаач.

Марз зогссоор л байв.

Чи улам улайж, ичин: Марк? Сонсож байна уу?

Чи: Марк!

Марк: Өө, юу... нөгөө... уучлаарай. Би... заза гарлаа.

Хэчан

Хэчан орж ирээд эхлээд чамайг тогтож харав.

Чи гацан, ээрч мууран: Хэчан аа... хаалга тогшихгүй дээ.

Хэчан чамайг нэг гүйлгэж харчхаад тоох ч үгүй хажуугаар чинь гаран авах юм аа аваад юу ч болоогүй юм шиг гараад явчихав.

Чи: ???

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now