19

1.1K 78 12
                                    

Чи тэднийг нүцгэн байхад нь ороод ирэх үед

(Өмнөх хэсгийн эсрэг хувилбар нь XD Би гэхдээ ерөөсөө энэ талаар бодоогүй байсан ч энэ санааг өгсөн @Karasuno212 -д баярлалаа^^)

Тэил

Чи хаалгаа бушуухан буцааж хаагаад: Санаатай биш шүү.

Тэил: Мэдэж байна аа. Хаалгаа түгжээгүй миний буруу.

Чи: Гэхдээ чи дажгүй харагдаж байсан.

Тэил: Би юм чинь.

Жонни

Чамайг эргэж хараад яг гарах гэж байхад Жонни: Хаачих гэж байгаа юм?

Чи: Чамайг гартал чинь том өрөөнд байж байя.

Жонни: Чи заавал гарах хэрэггүй шдээ. Алив нааш ир.

Чи хаалган дээр гацсан хэвээрээ: Үгүй ээ. Би ямар чи биш дээ. Би гарлаа.

Жонни: Эсвэл би очъё л доо.

Жонни чам руу ирэх үед чи гараад хаалгаа хамаг хүчээрээ хаачхав.

Жонни дотроос хамаг чангаараа: МИНИЙ ХӨЛИЙН ХУРУУ-

Тэюун

Чи орилон: Өө бурхан минь!

Чи нүдээ дарав. Харин Тэюун эсрэгээрээ инээд алдан: Чи яг дэлхий дээрх хамгийн муухай юмыг харсан юм шиг л ориллоо.

Чи нүдээ дарсан чигтээ толгойгоо сэгсрэн: Муухай биш ээ.

Тэюун чамайг өдөн: Тэгээд гоё юм уу?

Чи: Нөгөө... мэдэхгүй ээ.

Тэюун: Муухай биш юм бол гараа нүдэн дээрээсээ ав л даа.

Чи: Чи Жоннитой сүнсээ солчихоо юу?

Юта

Чи: *шок*

Юта ярвайн, чам руу бүтэн биеэрээ эргэж хараад: Гараач.

Чи: *давхар шок*

Юта: Амаа хаагаад, гарч болох уу?

Чи: Би болохгүй юмыг чинь ярихгүй ээ. Харин булчин чинь бүр янзтай болчихож.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now