12

1.2K 75 3
                                    

Хэрвээ чи эцэг эхтэйгээ таагүй харилцаатай бол

Тэил

Чи өглөөнөөс хойш их урвагар явж байгааг Тэил ажигласаар байсан ч одоо л асууж байгаа нь энэ.

Тэил: Чи өглөө аавтайгаа ярьсан юм уу?

Чи: Тийм ээ.

Тэил: Тэр юу гэсэн юм?

Чи хэлэхээс цааргалан: Юу гэх вэ дээ. Хэлдэг юмнуудаа л.

Тэил: Яагаад аав чинь чамд ийм хатуу ханддаг юм бол доо. Магадгүй чиний сайн сайхны төлөө байх. Ямар ч эцэг эх хүүхдээ хүчтэй, мундаг хүн болоосой гэж хүсдэг шдээ.

Чи: Аав шиг аргаар лав биш.

Тэил: Би лав аавын чинь талаас юм хэлмээр-

Чи үгийг нь таслан: Чи ер нь яг хэнийх нь талд байгаа юм?

Жонни

Жонни: Дахиад л ээж чинь үү?

Чи: Битгий тоо.

Жонни: Яаж тоохгүй байх юм? Чи нүдэн дээр урвайгаад, гуниглаад байхад тоохгүй царайлна гэж юу байсан юм?

Чи:...

Жонни чамайг тэврээд: Битгий гунигла аа. Би хажууд чинь байна шдээ. Хэдий ээж чинь ч гэсэн ингэж хандаж лав болохгүй ээ. Хурдхан гэрлээд аваад явна аа чамайг.

Тэюун

Чамайг ээжтэйгээ утсаар ярьж байхыг Тэюун хараад сууж байлаа. Удалгүй чиний дуу цаашаа орон, нулимс чинь цийлэгнэж эхлэхэд Тэюун босч ирэн шууд утсыг чинь шүүрч аваад тасалчихав.

Чи: Тэюун аа...

Тэюун: Ээж юм бол ээж шиг байх хэрэгтэй биз дээ? Яахаараа охин хүүхдийг ингэж элдвээр хэлж байдаг юм?

Чи:...

Тэюун гараас чинь барин: Хүсэхгүй байвал хүсэхгүй байна гээд хэл. Гомдож байвал тэрийгээ бас хэл. Эсэргүүц. Битгий дуугүй байгаад бай. Ард чинь би байгаа шдээ.

Юта

Чи: Юта би явлаа. Аав ээж хоёр дуудаад байна.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now