34

1K 87 13
                                    

Чамайг хараал хэлж байхыг чинь сонсоод

Тэил

Тэилийн нүд томрон: Сая юу гэсэн бэ?

Чи хэлээ гарган, инээгээд: Санамсаргүй хэлчихлээ.

Тэил: Санамсаргүй хэлдэг болтлоо хэр удаан хараал хэлж байгаа гэсэн үг үү?

Чи: Би ердөөсөө хараал хэллэггүй шүү. Саяных анхных.

Тэил: Тэнэг хүн хуурч байгаа биш. Өглөөхөн л гэхэд Хэчан чам руу залгаад сэрээчихсэн чинь л хараагаад байсан биз дээ? Тэгээд буцаад унтах гэтэл цонхоор нар тусаад дахиад л хараагаад байсан.

Чи:...

Тэил: "Энэ хорвоо дээр байгаа хоёр нар яагаад хоёулаа ийм **** юм бэ?" гээд л.


Жонни

Жонни: Уг нь бол их аятайхан сонсогдсон ч дахиж битгий хэлээрэй.

Чи: Юу нь аятайхан байгаа юм?

Жонни: Халууха-

Чи: Амаа т*т.

Жонни: Битгий дахиж хэлээд бай гээд байхад чинь дээ. Муухай байна аа, муухай байна. Болсон уу?

Чи: Чи тэгвэл битгий хэлүүлээд бай. Эцсийн эцэст чи л намайг ийм болгож байгаа шүү.


Тэюун

Тэюун чам руу хөмсөг зангидна. Тэр чам руу огт муухай хардаггүй, уурладаг ч үгүй бөгөөд одоо үүсээд байгаа нөхцөл байдал чамайг айлгаж байв.

Чи сандран: Тэр нөгөө юу гэхээр... би үнэхээр хэлье гэж бодоогүй юм аа.

Тэюун: Дахиж наад амаараа ийм үг хэлээд үзээрэй.

Тэюунаас урьд нь огт харж байгаагүй төрхөө чи хараад улам л айж байлаа.

Чи шүлсээ залгин: Чи намайг жоохон, бүр маш жоохон айлгаад байна л даа. Гэхдээ миний буруу.

Гэтэл Тэюун гэнэт чамайг тэвэрч аваад: Өө бурхан минь, би чамайг айлгачихсан уу? Үнэхээр уучлаарай. Би дахиж ингэж аашлахгүй ээ. Битгий айгаарай.


Юта

Юта огт тоосонгүй.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now