Тэд skinship хийхдээ (Үерхлээс өмнө)
Тэил
Тэр маш энгийн байдлаар биед чинь хүрдэг. Магадгүй өөрөө skinship хийгээд байдгаа мэддэггүй байх.
Тэил: Гартаа байгаагаа өгчих *гаранд чинь хүрэх*
Тэил: Ингэж хийгээд байхдаа яадаг юм? *духыг чинь хуруугаараа тонших*
Тэил: Алив холд, холд *гарыг чинь түлхэх*
Жонни
Тэр маш нарийн төлөвлөдөг. Гэхдээ тэр төлөвлөгөө хэрэггүй л дээ. Түүнийг санамсаргүй царайлаад санаатайгаар чамд хүрч байгааг чи мэддэг. Чиний мэддэгийг ч Жонни мэддэг.
Жоннигийн арван хуруу биеийн чинь арван өөр хэсгээр гүйж байдаг.
Тэюун
Тэр чиний гараас хөтөлмөөр байдаг ч зориглож хийж чаддаггүй. Чамайг айлгачих вий, эсвэл дургүйцэх байх гэж бодоод оролддог ч үгүй. Гэхдээ чи түрүүлээд гараас нь атгачихвал Тэюун зөрүүлээд чангаар атгана гэдгийг бол би амлаж байна.
Юта
Чи: Энэ юу вэ?
Чи түүний мөрөн дээр тогтсон цагаан зүйлийг авах гэтэл Юта огцом хойшлон бултлаа.
Юта: Яах гээд байгаа юм?
Чи: Мөрөн дээр чинь-
Юта: Намайг зөвшөөрөх үед л надад хүр.
Чи: Гэхдээ-
Юта: Зөвхөн намайг зөвшөөрөх үед. Би их үнэ цэнэтэй шүү.
Чи: Юта, байж бай-
Юта: Миний бие бол-
Чи: ТЭГВЭЛ НААД МӨРӨН ДЭЭРХ ШУВУУНЫ БААСТАЙГАА ХАМТ ЯВЖ БАЙХГҮЙ ЮУ!
Дуёон
Чи: Дуёон аа, би нүдэнд чинь хүрж үзэж болох уу?
Дуёон: Яасан?
Чи: Гоё харагдаад.
Дуёон: Тэг дээ. Би ч их сайхан залуу шүү.
Чи: Заза... Болилоо.
Дуёон: Юу вэ? Яагаад больж байгаа юм? Алив надад хүрээдэх!
Дуёон чиний гарыг татаж аван нүүрэндээ хүргэхийг оролдсон ч чи дөрвөн мөчөө бүгдийг нь далд хийгээд суучихсан.
Жэхён
Жэхёны үйлдлүүд чамайг хангалттай ичээдэг. Тэр чамтай их эелдэг харьцдаг бөгөөд үргэлж чамайг магтаж байдаг тул түүгээрээ далимдуулан үсийг чинь илэх, мөрөөр чинь тэврэх зэрэг үйлдлүүдийг байнга шахуу хийдэг.
Жонү
Жонү та хоёрын хэн хэн нь амархан бие биенээсээ ичдэг учраас иймэрхүү зүйл нэг их хийдэггүй байв. Гэхдээ яг үнэндээ Жонү ичдэг төрлийн хүн биш ичээдэг төрлийнх нь ч гэсэн (Романтик үйлдлээр ичээдэг гэж бодож байвал ёстой нөү. Чамайг зүгээр л түүнийг гудамжинд өөрийг нь танихгүй царайлмаар санагдуулахад хүргэдэг) чиний дэргэд хамаагүй үйлдэл гаргахыг хүсдэггүй нэгэн.
Та хоёр заримдаа нэгэндээ урам өгөх гэж тэврэх, хамтдаа ямар нэгэн зүйл хийх үед бие биедээ хангалттай их хүрдэг тул зүгээр дээ.
Марк
Тэр иймэрхүү зүйлсээс амархан ичдэг ч зоригтой хийдэг. Тиймээс боломж гарвал алдана гэж байдаггүй.
Чи: Марк, энийг амандаа хийчих.
*Марк гарт чинь байгаа юмыг хараад дараа нь бугуйнаас чинь бариад амандаа ойртуулав*
Хэчан
Хэчаны хувьд бол skinship бүхэл амьдрал нь гэсэн үг.
Хэчан: Алив ээ. Энийг хараач! *Хацрыг чинь хоёр гараараа шахаад сэгсчих*
Хэчан: Үхлээ! *Амьсгаатсаар ирээд чамайг налж унах, бараг үүрүүлээд гэртээ харих*
Хэчан: Чи ёстой тэнэг юм байна. "Мөрийг чинь цохих*
Хэчан: Хэчаныг эрхлүүл! *Чамайг ноолох*
Reaction бичих чинь хэцүү юм байна TT