30

1.1K 79 14
                                    

Чамайг хэт богино хувцастай, шөнө гараад явж байхыг чинь хараад

Тэил

Тэил: Хаачих нь вэ?

Чи Тэилийг гэнэт дуугарсанд цочин: Найзындаа очиж хоночхоод ирье.

Тэил: Ийм орой юу?

Чи: Гэрт нь юм чинь хэдэн цагт ч очсон яадаг юм?

Тэил: Ийм хувцастай юу?

Чи: Энэ чинь зүгээр шорт. Гадаа халуун байна.

Тэил: Ямар найз?

Чи: Эмэгтэй найз.

Тэил: Хэдүүлээ?

Чи: Хоёулхнаа.

Тэил: Нэ-

Чи амыг нь даран: Одоо болно. Чи ч бас хувцсаа соль. Хамт явъя.


Жонни

Жонни: Өө бүр үү?

Чи: Яасан?

Жонни: Одоо байтлаа нүдэн дээр нүцгэлээд гараад явдаг болсон уу?

Чи: Би хувцастай байна.

Жонни: Больж үз. Хөлний чинь бараг 80% нь ил гарчихсан байна.

Чи: Зун болж байна. Хэн өмд өмсөөд явж байдаг юм?

Жонни хана налж зогсоод: Хаачих гэж байгаа юм?

Чи: Найзындаа очиж хоноё. Чи ч бас гишүүдтэйгээ уугаад хоёр өдөр ирээгүй л биз дээ. Би зүгээр гэрт нь очиж кино үзэнгээ ганц хоночхоод ирье.

Жонни хэлэх үггүй болон: Яахаараа дандаа хүнийг ингэж үгээр идэж байдаг юм?

Чи: Чи өөрөө намайг яг үгээрээ идэх гээд байхаар чинь би түрүүлчихлээ.


Тэюун

Тэюун: Чи даарахгүй юу? Хэдий зун ч гэсэн шөнө болж байна шүү дээ.

Чи: Зүгээр ээ. Гадаа тийм ч сэрүүхэн биш байгаа байх.

Тэюун: Би хүргээд өгөх үү? Ганцаараа айхгүй юу?

Чи: Зүгээр ээ. Би ганцаараа явчихъя.

Тэюун: Болгоомжтой байгаарай. Мөнгө авах уу? Ядаж такси дуудахгүй юм уу?

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now