Чи тэднийг дагздах үед
(Би яг солиорч байна аа. Зүгээр сууж байсан чинь гэнэт Маркыг дагздаж байна гэж толгойд төсөөлөгдвөл яах уу? Миний тархи буруу тал руугаа ажиллаад байх шиг байна XD)
Тэил
Тэилийн нүд томрон: Яасан гэж?
Чи: Хүн дагздаж үзмээр санагдсан юм.
Тэил: Яагаад би гэж?
Чи: Энэ гэрт чи бид хоёроос өөр хүн алга.
Тэил хийж байсан юмаа үргэлжлүүлэн: Чи яг эрүүл биш ээ. Хамаг ирээдүйдээ санаа зовчихлоо. Нулимс урсах нь.
Жонни
Чи Жонниг дагздахын тулд бүр үсэрсэн гээд бод доо.
Жонни нүдээ онийлгон: Үсрэлттэй дагзадсан уу?
Чи: Үгүй бол би хүрэхгүй шд.
Жонни: Үсрэн байж дагздах ямар хэрэг байна?
Чи: Нуруу, хүзүүгээрээ тонгойн байж намайг үнсэх ямар шаардлага байна?
Жонни: Би энд хүчирхийлэл ярьж байна.
Чи: Зөвшөөрөлгүй уруул амаа нүүрэнд наах ч бас хүчирхийлэл.
Тэюун
Тэюун хэсэг хөшсөнөө: Чи дагздаад байгаа юм уу? Эсвэл алгадаад байгаа юм уу?
Чи: Яана аа, чангадчихсан уу?
Тэюун: Миний толгой сая салж яваад хананд ойгоод буцаад хүрээд ирлээ.
Чи: Би тэгэхийг нь хараагүй дээ?
Тэюун: Би мэдэрсэн юм. Кинон дээр эсрэг эмэгтэй дүрүүд бие биенээ алгадаж байгаа юм шиг л алгадлаа.
Чи: Дагзадсан.
Тэюун: Үгүй. Алгадсан.
Юта
Юта чам руу муухай харан: Эрэгтэй байсан бол жинхэнэ үзүүлээд өгч байхгүй юу.
Чи: Харамсалтай нь эмэгтэй. Гэхдээ чи өөрөө л намайг түрүүлж үл тоосон.
Юта: Би хоол хийж байна.
Чи: Гэхдээ дундуур нь над руу ганц харчихаж болно шдээ.
Юта урвайн: Тэюун эсвэл Күн хоёр шиг хоол сайн хийдэг байсан бол чамайг нэг гараараа эрхлүүлээд нөгөө гараараа хоолоо хийх байсан юм. Гэхдээ надад тайваэ. орчин, анхаарал төвлөрөлт хэрэгтэй байна. Дахиж намайг дагздах юм бол цонхоор гаргаад шидчихнэ шүү.
Жэхён
Чи Жэхёнтой тоглож байгаад далимдуулаад дагздаад хаячхав.
Жэхён багахан хөмсгөө зангидан чам руу ширтэнэ.
Чи сүүлдээ түүнийг жинхнээсээ уурлачхаж гэж бодон: Жэхён аа, уучлаарай.
Энэ үед Жэхён инээд алдан: Тоглосон юм аа. Хариугаа авч байна.
Жонү
Жонү чамайг зөрүүлээд дагздав.
Чи: Яаж байна аа?
Жонү: Чи өөрөө эхэлсэн биз дээ?
Чи: Надтай барьцаад байгаа юм уу?
Жонү: Чи өөрөө л хэд хоногийн өмнө намайг ганцаараа шоколад идчихсэн байсан чинь үглээд байсан шд.
Чи: Би юу гэж үглэлээ?
Жонү: Энэ чинь ардчилсан нийгэм. Нас, хүйс харгалзахгүй тэгш эрхтэй байх ёстой. Яагаад нэг нь нөгөөгөөсөө илүүг хүртээд байгаа юм?
Чи: Өө...
Марк
Марк чамайг яаж ч чадалгүй: Насаараа дээрэлхүүлэх юм байна л даа.
Чи: Би чамайг яаж дээрлэхсэн юм?
Марк: Саяных тэгээд юу юм?
Чи: Тэр чинь тоглоом. Хүсвэл зөрүүлээд дагзад л даа.
Марк: Болох юм уу?
Чи: Үгүй.
Марк: Чи ер яг яах гээд байдаг-
Хэчан
Хэчан: Яадаг муу... Өвдөж байна шдээ.
Чи: Би зөөлхөн цохисон шүү.
Хэчан: Гарынх нь алга эвэршчихсэн юм уу? Хаашаа юм?
Чи: Юу гэнэ ээ?
Хэчан чамаас зугтан: Гарын тос гэж юм чамд байдаг юм уу? Үгүй юм уу?
Чи: Чи баригдах юм бол би чамайг 1000 дагздана даа.
-Турна.
Аа, хэнд ч хамаатай юм бичээд байгаа юм XD
YOU ARE READING
NCT 127_ Reaction
Fiksi PenggemarNCT 127-той хамт хөгжилтэй адал явдлаар аялацгаая.