32

1K 83 18
                                    

Чиний богино банзал (юбка) тэдний урд, салхинд сөхөгдөх үед

Тэил

Тэил эхэндээ анзаараагүй ч нэг урагшаа харахдаа банзал чинь сөхөгдөж байхыг хараад бараг л ухаан алдах дөхөв.

Тэил чамайг эргүүлж харуулан хоёр мөрнөөс чинь барин сэгсчээд: Мэдрэлгүй, мэдрэмжгүй амьтан бэ, чи чинь?


Жонни

Жонни анзаарсан ч чамд хэлэлгүй хараад л яваад байлаа. Удалгүй чи банзлаа салхинд сөхөгдөж байгааг мэдээд сандран Жонни руу эргэж харвал Жонни гэгээн дүрээрээ банзал руу чинь ширтэж байгаад баригдах нь тэр.

Чи уурлан: Харж байсан юм бол хэлэхэд яадаг юм? Банзал доогуур хараад гоё байна уу? Чамаас гадна зөндөө хүн харсан гээд бод доо?

Жонни чамайг мөрөөр чинь тэврээд: Би юу гэж өөрийнхөө юмыг бусадтай хуваалцаж байдаг юм? Өөр хүн харсан эсэхийг би маш сайн харж байсан болохоор зүгээр ээ. Би л харсан.

Дараа нь чи Жонниг агаар дээр 3 эргэлдэн өшиглөж унагаалаа.


Тэюун

Тэюун ардаас чинь нэг том алхаад л гүйцээд оччихлоо. Тэгээд гадуурх хүрмээ бүсэлхийгээр чинь уяж өгөв.

Тэюун: Дахиж ийм хувцас битгий өмсөөрэй. Сөхөгдөөд байна. Хүмүүс харчихвал яах юм?

Чи ичин: Чи харчихсан уу?

Тэюун: Би... нөгөө... хараагүй, биш ээ харсан л даа... үгүй ээ... мэдэхгүй ээ.


Юта

Юта харсан ч тоолгүй утсаа оролдон явна. Удадгүй чи ч банзлаа салхинд сөхөгдөөд байгааг анзааран аль болох банзлаа доош нь гараараа даран Ютатай зэрэгцэн алхлаа.

Чи: Чи миний банзлыг анзаарсан уу?

Юта утас руугаа харсаар: Үгүй ээ.

Чи: Чи юу хараад байгаа юм? гэсээр Ютагийн утсыг татаад үзтэл чиний банзал сөхөгдөж байгаа зураг байж байв.

Чи гараа зангидан түүн рүү харахад Юта хойш ухран, сандарч: Би устгалаа. Намайг битгий алаарай.


Дуёон

Дуёон санаа алдан чамд банзлыг чинь санууллаа.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now