43

806 93 19
                                    

Чи тэднийг угаалгын өрөөнд түгжчихвэл

Тэил

Тэил дотроос нь хаалга тогшин: Хурдан нээ.

Тэил улам чанга тогшин: Чи байна уу?

Тэил: Юу вэ? Гараад явчихсан юм уу?

Тэил аргаа баран: Ядаж байхад утсаа өрөөндөө орхичхож. Усаар тоглож цаг нөхцөөдөг юм уу, яадаг юм.


Жонни

Жонни эхлээд гаргахыг гуйж байсан ч сүүлдээ шантран: Болилоо. Би энд амьдарлаа.

Жонни яагаад ч юм угаалгын өрөөнд байсан амьтдын тухай номыг аван, суултуур дээр суугаад уншиж эхэллээ.

Удалгүй Жонни орилон: Хөөе, чи матар амьдралынхаа турш нийт 2000-3000 шүдтэй байдаг гэдгийг мэдсэн үү???


Тэюун

Тэюун инээн: За алив, нээ л дээ.

Тэюун: Уучлаарай даа, би дахиж чамайг орхиж компьютер дээр удаан тоглохгүй.

Тэюун: Дахиж аваад тавьсан амттанг чинь зөвшөөрөлгүй идэхгүй ээ.

Чи гэрлийг нь унтраачихав.

Тэюун санаа алдан: Би энд унтлаа шүү.


Юта

Юта эхлээд тогшиж байсан ч гэнэт чив чимээгүй болчхов.

Чи хаалганых нь үүдэнд очин чимээ чагнатал юу ч дуугарсангүй.

Чи: Энэ зүгээр байгаа даа?

Чамайг яг онгойлгох гэж байтал хаалга дотроосоо түлхэгдэн, эвдрээд унаад ирэв.

Юта: Барахгүй шүү.

Чи: Чи чинь...???


Дуёон

Дуёон гарах гэж тэмцсэн ч үгүй. Далимдуулаад утсаараа кино үзээд сууж байв.

Чи чимээгүй байгаад байхаар буцаагаад хаалгыг нь онгойлгох гэтэл Дуёон зөрүүлээд дотроос нь түгжчихсэн байлаа.

Чи: Хөөе, би оръё л доо.

Дуёон: Үгүй.

Чи: Би бие засмаар байна.

Дуёон: Тэр чинь чиний асуудал.


Жэхён

Жэхён гайхан: Хаалга эвдэрчихсэн юм байх даа.

Нээх гэж хэд хэд оролдсоны эцэст чамайг түгжсэнийг ойлгосон Жэхён: Хааяа яг дормдоо байгаа юм шиг байх юм аа.

Чи: Дормд чинь чамайг түждэг хүн байдаг юм уу?

Жэхён: Хэчан, Жонни ах гээд хэд хэдэн хүн бий.

Чи ханцуйгаа хойш болгон: Би тэр хоёрыг очиж болгож тавина.

Чамайг гараад явах чимээгээр Жэхён: Чи хаалгаа онгойлгож өгөөд яв л даа.


Жонү

Жонү хаалга зөөлөн тогшин: Би гармаар байна. Энд чинь тухгүй байна.

Чи тэсэлгүй хаалга онгойлгон: Би чамайг түгжиж ердөөсөө чадахгүй юм байна.

Жонү: Гэхдээ үнэн шүү. Энэ өрөөнд ямар ч тав тух алга. Хэвтэх гэсэн болохгүй. Утсаа цэнэглэх гэсэн суух газар байхгүй.

Чи: Амьдрах гэж үзсэн юм аа даа?

Жонү чиний хацрыг шахан: Хүн нөхцөл байдалд дасдаг байх хэрэгтэй.


Марк

Марк: Чамтай нийлээд их юм үзэж байна даа.

Марк: Ямар ч байсан эргээд дурсахад сонирхолтой л байх.

Чи: Чи гарах гэж ямар нэгэн зүйл хийхгүй юм уу?

Марк: Чи угаасаа намайг гаргахгүй юм чинь би тэгж өөрийгөө зовоож яах юм?


Хэчан

Хэчан хаалга налж суугаад: Би уг нь ах нарыг байнга чаддаг хэрнээ гэртээ ирээд өөрөө чадуулаад байх юм аа.

Чи: Хэн нь илүү байна даа.

Хэчан: Би.

Чи: Яагаад?

Хэчан хальт инээх нь сонсогдож: Би дор хаяж 7 хүн зэрэг чаддаг. Харин чи ганцханыг.

NCT 127_ ReactionWhere stories live. Discover now