Чи тэдний картыг нууцаар ашиглавал
Тэил
Чамайг гэртээ болгоомжлон орж ирэхэд тэр юу ч мэдээгүй зурагт үзээд сууж байлаа.
Чи гялс өрөөндөө ороод хаалгаа түгжчихэв. Төд удалгүй тэр хаалгыг чинь тогшин: Чи юу авчхав.
Чи инээдээ барьж ядан чимээгүй сууж байхад Тэил хаалганы цаана гомдоллон: Чи миний бараг бүх мөнгийг үрчихсэн байна шдээ. Байр, машин аваад далд хийчихсэн юм уу, хаашаа юм.
Жонни
Чамайг хэдэн уут дүүрэн юм бариад ороод иртэл Жонни үүдэнд гараа зөрүүлээд зогсож байв.
Жонни нүдээ нарийсган: За, хэлэх юм байна уу?
Чи амаа жимийн номхон зогсоход Жонни: Ёстой аймшигтай эмэгтэй юм даа.
Чи гар хуруугаа оролдон хаашаа зугтахаа мэдэхгүй зогсоно.
Жонни гэнэт инээн: За тоглосон юм даа. Алив юу юу авсанаа надад үзүүлэхгүй юм уу?
Тэюун
Чамайг гэртээ орж ирэхэд Тэюун арай ирээгүй байлаа. Чи цагийн зүүнээс харцаа салгалгүй түүнийг хүлээн, ирэхээр нь яаж загнуулах, юу гэж хэлэхээ бодон сууна.
Удалгүй Тэюун ирлээ.
Тэюун: Би-
Чи: Би үнэхээр тэсээгүй юм аа. Тэгээд чамаас мөнгө асуухаас айгаад байсан юм. Миний буруу. Битгий загнаарай.
Тэюун: 0.0
Тэюун хөхрөн: Би уг нь өөр юм ярих гэж байсан юм. Нэгэнт яриад эхэлснийх дараа нь зүгээр хэлээд авч байгаарай. Би яах ч үгүй шдээ.
Юта
Чамайг дэлгүүрт явж байхад Юта залгав.
Юта: Бид ядуурчээ.
Чи: Айн?
Юта: Хэн нэгэн миний картыг хулгайлаад хөрөнгийг маань залгилж байна.
Чи: Аан, тэр нөгөө...
Юта: Хэн хулгайлсныг нь мэдэхгүй ч картны дугаарыг мэддэг хүн бололтой.